Хэчнээн хичээгээд ч салж чадахгүй байгаа гэдсийг 7 хоногт багасгах ундаа

Урин дулаан цаг наашилж, хүн бүр л хувцсаа нимгэлж, ёстой л турах ажилдаа орцгоосон. Тэгвэл юунаас эхлэх вэ? Эхлээд бүгдээрээ гэдсээ цэвэрлэж, жингээ бууруулах хэрэгтэй. Үүний тулд танд зайлшгүй хэрэг болох амтат шүүс бэлтгэх аргыг онцгойлон зааж өгөхөөр бэлтгээд байна. Та сурч аваад долоо хоногийн турш уугаад үзээрэй. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, жин буурж, турах төдийгүй бие өнгөрч, биед хэрэгтэй амин дэмүүд ч цугларна. Үнэхээр олон ид шидтэй тул заавал сонгоод бэлтгэж үзээрэй.

Орц:

  • Өргөст хэмх – 120 гр
  • Нимбэг – 1 ширхэг
  • Цагаан гаа (жижиглэж татсан) – 1 амны халбага
  • Алое Вера жүүс – 1 амны халбага
  • Яншуй – 1/2 багц

Хийх арга:

Нимбэгнийхээ шүүсийг шахаж авна. Өргөст хэмхээ хэрчинэ. Яншуйгаа угааж цэвэрлээд жижиглэж хэрчинэ. Ингээд үлдсэн орцуудаа нэгтгээд блендэрт хийж эргүүлээрэй. Ингээд таны ногоон жүүс бэлэн болох юм.

Үүнийг орой унтахынхаа өмнө уугаарай. Өглөө нь гэхэд гэдэс тань суларч цэвэрлэгдэх төдийгүй тэр өдрөөс л жингээ хасч эхэлнэ. 7 хоног уугаад гайхалтай үр дүнг мэдрээрэй. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!