Инстаграмын төгс төрхийг өөртөө бий болгохын тулд хэр их мөнгө шаардлагатай вэ?

Сошиал медианд гоо сайхны хэмжүүр буюу стандарт гэж байдаг. Гэсэн ч энэ нь бодит амьдралаас холдсон байх бөгөөд жижиг хамар, бумбагар уруул, шөвгөр хацар зэргийг шаарддаг. Харин эдгээр төрхийг өөртөө агуулсан хүмүүс инстаграмд алдаршиж, илүү олон дагагчтай болдог. Тэгвэл тэр төрхийг хэр их мөнгөөр өөртөө цогцлоох бол? Үүний хариултыг танд хүргэе.

Анжелина Жоли шиг хамар

Хүмүүс ихэвчлэн өөрийн хамрын хэлбэрт дургүй байдаг учир тус төрлийн мэс засал нь маш түгээмэл болсон байдаг. Тухайн хүний хамрын хэлбэрээс хамаарч, үнэ нь харьцангуй байх аж. Харин Инстаграмын одод шиг хамартай болохын тулд хамарны яс болон мөгөөрсний хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй болдог. Энэ төрлийн мэс засал 3000 орчим доллараар хэмжигддэг.

Каяли Женнерийн уруул

Орчин үеийн охидын хүсэл бол яахын аргагүй бумбагар уруул. Энэ давалгааг алдарт Каяли Женнер эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хилопластик эмчилгээний үнэ 500 доллараас эхэлдэг бөгөөд 1 мл уруул дүүргэгчийн үнэ нь улс орон бүрт өөр өөр байдаг. АНУ-д 1 мл гиалуроны хүчил 500 долларын үнэтэй байх бөгөөд мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд та хэд хэдэн мэс ажилбарт орох хэрэгтэй болно.

Кайли Женнерийн алдарт уруулд 2 мг-аас дээш гиалуроны хүчил шахсан байдаг тул түүнтэй адилхан уруултай болохын тулд 1400 доллар шаардагдана.

Ким Кардашьяных шиг шанааны яс

Бичатын өөхийг авч, хацрын ясанд суулгац суулгана. Суулгацын үнэ ойролцоогоор 2,000 доллар байх бөгөөд шаардлагатай үед уруултай адил филер шахаж болно.

Хүмүүст ихэвчлэн 7 мл орчим дүүргэгч хэрэгтэй байдаг: хацрын ясны хэлбэр – 2 мл, хамрын хөндийн суваг бөглөх – 2 мл, доод эрүүний буланг үүсгэх – 2 мл, мөн хамрын атираа дүүргэх – 1 мл. Тиймээс энэ нь 1750 орчим доллар болох аж.

Мөн нүүрний доод хэсгийн хэлбэрийг бий болгохын тулд тусгай утаснуудыг суулгах бөгөөд энэ нь 1250 долларын үнэтэй болно. Дараа нь энэ бүхнийг хөдөлгөөнгүй байлгахын тулд духанд ботокс тарина. Эдгээр бүх ажилбарууд нь $ 3,150 орчим үнэтэй болно.

Белла Хадидынх шиг нүд

Хэрэв та Инстаграм-охины дүр төрхтэй байхыг хүсч байвал залуухан байсан ч хамаагүй блефаропластикийн тухай бодох хэрэгтэй болно. Нүдний зовхинд хийгдэх энэхүү мэс засал нь нүдийг дээд татаж, муур шиг харагдуулах юм. Дээд зовхи татах дундаж үнэ нь 3200 доллар.

Бейонсигийнх шиг эрүү

Төгс дүр төрхтэй харагдахад эрүү хамгийн чухал. Төгс эрүүтэй болохын тулд суулгац суулгуулна. Энэ нь 3,000 долларын үнэтэй байх бол, та 500 доллараар филлер шахуулж ч болох юм.

 Блейк Ливлигийнх шиг шүд 

Сайхан инээмсэглэлтэй болмоор байна уу? Тэгвэл танд багагүй мөнгө шаардлагатай болно. Нэг шүдийг л 250 доллараар янзлах бөгөөд та зөвхөн инээх үед харагдах шүднүүдээ янзлахыг хүсвэл ойролцоогоор 2.500 доллар болох юм.

Энэ бүгдийн нийлбэр 

Энэ бүгдийг нийлүүлж тооцож үзвэл, Инстаграмын стандартад нийцэх төгс төрхтэй болоход багадаа л гэхэд 20 мянган доллар шаардагдах нь ээ. Дээрээс нь нэмээд энэ төрхөө арчилж, хадгалахад багагүй мөн шаардагдана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!