Хөхөө эрүүл байлгахын тулд татгалзах ёстой 6 зүйл

Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл өвчин хөхний хорт хавдар болоод хөхтэй холбоотой асуудлууд байдаг билээ. Харин бид үүнээс урьдчилан сэргийлэх, бага дээр нь асуудлыг дарахын тулд чухам юу хийдэг билээ. Ихэнх хүмүүс зүгээр л ямар нэгэн зүйл болохыг хүлээж суудаг. Гэвч таны өдөр тутамдаа гаргадаг алдаа хөхний хорт хавдрыг өдөөдөг бол яах вэ? Та бүхэндээ хөхөө эрүүл байлгахын тулд татгалзах ёстой мөн хийх ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгээд байна.

Үсээ авах

Зарим хүмүүс хөхний толгойн дээрх үсээ зулгааж авдаг. Үүнийг буруутгах аргагүй ч гэлээ, аюултайг санах хэрэгтэй. Үсийг яаж авч байгаагаас хамаарч, төрөл бүрийн асуудал үүсч болзошгүй бөгөөд хөхийг шархлуулж мэднэ. Тиймээс гэрийн нөхцөлд хөхний толгой дээрх үсийг авахгүй байх нь дээр.

Спорт хөхний даруулгагүйгээр гүйх, дасгал хийх

Эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь дасгалын үеэр хөхний өвдөлтийг мэдэрдэг. Хөдөлж эсвэл үсрэх үед хөх нь 21 см хүртэл хөдөлдөг. Тиймээс спортод тохирох хөхний даруулга сонгох хэрэгтэй бөгөөд өдөр тутмын фитнесийн хувьд ердийн хөхний даруулга хэрэглэхэд болно.

Үл тохирох хөхний даруулга зүүдэг

Хөхний даруулга сонгохдоо сайн үзэх хэрэгтэй. Мөн тус хөхний даруулга таны биед саад болохгүй, удаан хугацаанд зүүсэн ч, тухгүй тайлмаар санагдахгүй байх ёстой.

Хэрхэн төгс хөхний даруулга сонгох вэ?:

  • Даруулганы мөр таны мөр рүү шигдэж орохгүй, суларч унахгүй буюу яг таарсан хэмжээтэй байх ёстой
  • Хөхний аяга нь барьсан байж болохгүй
  • Яг өөрт таарсан тухтай хөхний даруулга олох хүртлээ олон төрлийг сонирхож, туршиж үзээрэй.

Хөхөө цоолох

Хүн өөрийнхөө биед юу хийх нь хэнд ч хамаагүй. Гэхдээ энэ нь таны эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлж магадгүй гэдгийг мэддэг байх ёстой.

Хөхний толгойгоо цоолох нь яагаад аюултай вэ:

  • Зарим эмэгтэйчүүдэд метал харшилтай байдаг.
  • Персинг нь сүүний үйлдвэрлэлийг гэмтээх бөгөөд дараа нь хүүхэдтэй болоход асуудал үүсгэнэ.
  • Энэ нь буглаа, өвдөлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хөхөө чийгшүүлдэггүй

Бид нүүр, гар, хөл дээрээ тос түрхдэг боловч заримдаа хөх зэрэг бусад эмзэг газруудыг мартдаг. Тиймээс хөхөндөө ч мөн анхаарал тавих хэрэгтэй.

Яагаад хөхөө чийгшүүлэх шаардлагатай вэ?

  • Энэ хэсгийн арьс маш нимгэн байдаг.
  • Хөх нь загатнах шинж чанартай болж уян хатан чанараа алддаг.
  • Хэрэв та хөхнийхөө арьсыг залуу хэвээр байлгахыг хүсч байвал тос, нойтон жин хэрэглээрэй.

Хөхөө нууж, хэт бариу зүйлс өмсдөг

Хөх нь маш эмзэг эрхтэн учир хамаагүй хандаж болохгүй. Багахан хүрч, чангалж бооход л өвдөж, хөхрөлт, үрэвсэл үүсч мэднэ. Харин тэрхүү жижигхэн үрэвслээс л бүх зүйл эхэлж, хорт хавдар ургадаг гэдгийг санаарай. Тиймээс ямагт хөхөө хайрлаж, халамжилж, анхаарал хандуулж байгаарай. Мөн жил бүр эмчийн үзлэгт хамрагдаж, өөрийгөө эрүүл эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!