Хүмүүсийн жижиг хэмжээтэй орон сууцаа тохижуулахдаа гаргадаг түгээмэл болоод аюултай алдаанууд

Орон сууц жижиг байх тусам тохижуулахад хэцүү болж ирдэг. Таниас маш их мэдрэмж төдийгүй мэдлэг шаардана. Зүгээр л өөрийн хүслээр тавилгаа сонгоод, гэртээ тавьчихаж болохгүй. Заавал сайтар судалж, жижиг зайг ч зөв ашиглах нь чухал. Тиймээс та бүхэндээ жижиг хэмжээтэй байрыг тохижуулахдаа гаргадаг алдаануудыг танилцуулж байна.

Жижиг хэмжээтэй хивс

Жижиг хэмжээтэй хивс нь өрөөг улам бүр жижиг харагдуулдаг. Өрөөндөө дэвсэх хивс ядаж л буйдан, ширээ, сандал зэргийг багтааж чадахуйц том байх хэрэгтэй. Тиймээс хэтэрхий жижигхэн зөвхөн ширээний доод хэсгийг л халхлах төдий хэмжээтэй бол, хивсээ солихыг танд зөвлөж байна.

Гэрэлтүүлэг муутай

Гэрээ илүү том харагдуулахын тулд харанхуй булан үлдээлгүй сайтар гэрэлтүүлэх хэрэгтэй. Таазандаа ганц гэрлийн авжур өлгөхөд хангалттай биш бөгөөд таазны булангуудыг тойруулж, тод гэрэл хийлгээрэй.

Хэвтээ тавилгууд

Танай байр жижиг байх тусам өндөр тавилгууд тавих хэрэгтэй. Ширээ, буйдан гэх мэт намхан тавилга байж болох ч, бусдыг нь аль болох өндөр нарийн тавилга сонгоорой гэж зөвлөе. Энэ нь гэрийг тань илүү том, зайтай харагдуулах болно. Мөн хөшигний тухайд ч аль болох уртыг, шал шүргэсэн уртыг сонгоорой. Мөн таны сонгох хөшиг ханатай төстэй өнгөтэй байх хэрэгтэй. Ингэснээр гэр илүү цэлгэр харагдах юм.

Босоо хээтэй тавилга ч мөн гэрийг өндөр таазтай харагдуулах болно.

Хүнд материал хийгдсэн тавилга

Шилэн болон бусад тунгалаг материалаар хийсэн тавилга нь гэрийг том харагдуулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн хаалгагүй, задгай тавилгууд илүү тохиромжтой. Гэхдээ тус төрлийн тавилга дээр их олон зүйлс ойрхон өрж болохгүй. Зай хэмжээг мэдрэх нь чухал. Үүнээс гадна аль болох цайвар өнгийн тавилга сонгохыг зөвлөж байна.

Ижил өнгөтэй хана, тааз

Өнгө, хээтэй туршиж үзээрэй. Жижиг орон сууцанд зориулсан гайхалтай шийдэл бол ханыг өндөр харагдуулдаг босоо шугамууд юм. Мөн хана болон тааз арай өөр өнгөтэй байснаар илүү сайн ялгарч, том харагдах нөхцөл бүрдэх юм.

Хөлгүй тавилга

Хөлтэй тавилга сонгож байгаарай. Энэ нь доод талын шалыг харах боломж олгох бөгөөд энэ нь айл гэрийг илүү цэлгэр харагдуулдаг билээ.

Жижиг толь

Хэрэв танай үүдний заал жижигхэн бол ханандаа том толь өлгөж, илүү зайтай харагдуулж болно. Том тольноос айх хэрэггүй. Зоригтой байж сонголтоо хийгээрэй.

Тавиур дээр тавьсан телевизор

Телевизорыг хананд өлгөх нь хамгийн зөв арга. Мөн аль болох дээшээ өлгөөрэй. Ер нь ханандаа зураг өлгөхдөө ч дээш нь өлгөх хэрэгтэй. Энэ нь өндөр таазтай харагдуулах нэгээхэн заль юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!