Ази хүмүүсийн залуухан харагдаж, удаан амьдардаг нууц юу вэ?

Хүмүүс байгалиасаа өөр өөр байдлаар хөгшрөлт явагддаг. Гэхдээ Ази хүмүүсийн тухайд хөгшрөлт удаан явагдаж, илүү урт насалдаг. Жишээлбэл, Японд 1500 хүн тутмын бараг 1 нь 100-аас дээш насныхан байдаг бөгөөд Хятадад хөхний хорт хавдрын тохиолдол харьцангуй бага. Тэгвэл Ази хүмүүсийн залуухан харагддаг мөн урт насалдаг нууц юу болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Нүүрний ясны бүтэц

Хөгшрөх тусам бид яс, зөөлөн эдийн алдагдалд ордог. Ази хүмүүсийн дунд хэсгийн ясны бүтэц илүү өргөн байдаг (хацраас эрүүний шугамны дээд хэсэг хүртэл) бөгөөд үүнээс үүдэж, зөөлөн эдийн алдагдал харьцангуй бага явагдана. Ази хүмүүсийн нүдний эргэн тойронд илүү өөх агуулагддаг тул нүд тойрсон үрчлээс харьцангуй бага үүсдэг. Эдгээр шалтгааны улмаас Ази бүсгүйчүүд хөгширч үрчлээс суусан ч, Европ бүсгүйчүүдээс харьцангуй бага үрчлээтэй, одор багатай харагддаг байна.

Арьс нь нарнаас өөрийгөө хамгаалдаг

Арьсны өнгөнөөөс хамаарч өөрчлөгдөх зүйл олон байдаг. Тэр дундаа арьсны өнгөнөөс хамаарч меланиний түвшин өөр байх бөгөөд Ази хүмүүст илүү их хэмжээний меланин агуулагддаг. Энэ нь арьсыг нар, салхинаас хамгаалах нэгээхэн хамгаалагч болж өгдөг тул Ази хүмүүсийн арьс наранд тэсвэртэй, үрчлээс тогтохдоо удаан ч байх аж.

Амьдралын хэмнэл

Хоол тэжээл, арьс арчилгаа, дадал зуршил, дасгал хөдөлгөөн гэх мэт нь бидний хөгшрөх явцад асар их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Ази хүмүүсийн залуу төрх нь тэнцвэртэй хооллолттой холбоотой байж болох юм. Ази хоолонд хүнсний ногоо, далайн хоол, халуун ногоо их ордог бөгөөд талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүн харьцангуй бага иддэг. Мөн арьсаа маш сайн арчилж, өдөр тутамдаа арьсаа нарнаас хамгаалж тос түрхдэг төдийгүй чийглэг уур амьсгалаас үүдэж, арьс нь сайн чийгшиж, залуухан харагдаж чаддаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!