Донат шиг хөвсгөр, зөөлөн пэнкейк хийх амттайхан жор

Өглөөний цайг өөртөө гэдэг шүү дээ. Эртлэн босоод өөртөө, хайртай гэр бүлийнхэндээ амттай цай бэлтгэж өгөх сайхан биш гэж үү? Харин та гал тогоонд орохоороо яахаа мэдэхээ байчихдаг нэгэн бол яг танд хэрэгтэй нэгэн жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Бидний танилцуулж буй донат шиг пэнкейк хийх аргыг сурч аваад, хийж үзээрэй. Бэлтгэхэд амархан тул та гарын хоолнуудаа нэгээр нэмэгдүүлж байна гэсэн үг.

Орц:

  • Бүлээн тараг – 250 мл
  • Өндөг – 1 ширхэг
  • Давс болон хөөлгөгч – тал амны халбага
  • Элсэн чихэр – 2-3 халбага
  • Ваниль – өөрийн амталгаагаар
  • Гурил – 240 гр

Гурилан дээрээ давс болон хөөлгөгчөө хийнэ. Өндгөө хагалж, дээр нь элсэн чихрээ хийж, гар миксер ашиглаж, сайтар миксердэнэ. Үүн дээрээ тарагаа нэмээд хутгаарай.

Бэлтгэсэн тарагтай зуурмагаа гурилан дээрээ хийж зуурч хутгана. Ингээд бэлэн болсон зуурмагаа шарах л үлдлээ.

Хайруулын тавганд тос хийж халаагаад зуурмагаасаа бага хэмжээгээр авч хийгээд хоёр талаар нь хайрна. Мэдээж галаа бага дээр тавих хэрэгтэй. Эс бөгөөс түлэгдчихнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!