Хатан хаан өөрийн гаргасан дүрмээ зөрчсөн тохиолдлууд: Тэр ч бас тэрслүү байж чадна гэдгээ батлав

Английн хатан хааны гэр бүлийнхэн хийж болохгүй зүйлсийн жагсаалт уртаас урт. Тус дүрмүүдийг мэдээж хэн ч зөрчиж болохгүй. Ганц хүнээс бусад нь… Английн хатан хаан II Элизабет. Тэрээр өөрийн гаргасан дүрмээ зөрчих тохиолдлууд ч байх аж. Мэдээж энэ нь тун цөөн. Хамтдаа хатан хаан ямар дүрмийг хэрхэн зөрчиж байсан талаар мэдэж авцгаая.

Олон нийтийн газар нүүрээ будсан

Хатан хааны гэр бүлийнхэн олон цагаар үйл ажиллагаанд оролцсон байлаа ч, олон нийтийн газар нүүрээ будах хориотой. Гэсэн ч хатан хаан энэхүү дүрмийг зөрчиж, уруулаа будсан нь тухайн үедээ л багагүй шуугиан тариад амжсан билээ.

Шүтэн бишрэгчээсээ цэцэг авсан

Энэ нь эелдэг зангийн илрэл боловч хатан хааны гэр бүлийнхэнд хориотой. Тэд шүтэн бишрэгч, эгэл жирийн иргэдээс бэлэг, захиа зэргийг авч болохгүй гэх дүрэмтэй. 2019 онд хатан хаан охины өгсөн цэцгийг хүлээн авч, олон жил мөрдөгдөж ирсэн дүрмийг зөрчсөн билээ.

Гарын үсгээ зурж өгсөн

Хатан хаан II Элизабет Малайзад айлчлах үеэрээ Манчестер Юнайтедийн хөгжөөн дэмжигч залуугийн бөмбөгт гарын үсгээ зурж өгөн, дүрмийг зөрчсөн. Хатан хааны гэр бүлийн гишүүд хүмүүст гарын үсгээ зурж өгөх хориотой байдаг. Тэдний гарын үсгийг буруугаар ашиглахаас сэргийлж, тус дүрмийг гаргасан байдаг.

Албан ёсоор гэр бүлийн гишүүн болоогүй байсан Меганыг зул сарын баяр хамт тэмдэглэхийг урьсан

2017 онд Меган Маркл нь ханхүүгийн сүйт бүсгүй байхад Хатан хаан түүнийг зул сарын баярын зоогонд урьсан нь эргэн тойрны хүн бүрийг гайхшруулж орхив. Учир нь албан ёсоор хааны гэр бүлийн гишүүн болоогүй нэгнийг зул сарын баярын зоогонд урих нь хориотой үйлдэл байв.

Кейт болон Виллиам нарыг хуримандаа найзуудаа урихыг зөвшөөрсөн

Хааны удмынхны хуримын ёслолд сүйт залуу, сүйт бүсгүйгээс гадна улс төрийн албан төлөөлөгчид оролцох эрхтэй байдаг. Харин ханхүү Виллиам болон Кейт нарын хуриманд найз нөхдөө урих эрхийг Хатан хаан олгосон билээ.

Оршуулах ёслолд оролцсон

Хатан хаан II Элизабет оршуулгын ёслолд оролцож байгааг харах нь нэн ховор. Угтаа бол хааны удмынхан оршуулах ёслолд оролцож болохгүй гэдэг ч, Хатан хаан дүрмийг зөрчиж, ойр дотны гэх цөөн хэдэн хүнийг үдэх ёслолд оролцсон байдаг.

Хүүгээ салсан бүсгүйтэй гэрлэхийг зөвшөөрсөн

Хааны удамд мэндэлсэн л бол салсан бүсгүйтэй гэрлэж болохгүй гэх хатуу хууль дүрэм бий. Үүнийг анх зөрчсөн хүн бол ханхүү Чарлез билээ. Тэрээр олон жил холбоотой явсан Камиллатай гэрлэхийг хүссэнд Хатан хаан дүрэм журмыг умартаж, хүүдээ зөвшөөрөл өгсөн. Харин үүний дараа ханхүү Харри ч мөн адил салсан бүсгүйтэй амьдралаа холбосон билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!