Аяга таваг угаах ажлаас зугтах хялбархан арга

Аяга таваг угаах нь төвөгтэй ажлуудын нэг. Харин та үүнийг хийх дургүй бол анхаарлаа нааш нь хандуул. Учир нь та бүхэндээ аяга таваг угаах ажлаас зугтах сонирхолтой аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Танд хамгийн гол хэрэг болох зүйл бол тугалган цаас. Тугалган цааснаас авч, тавгаа орооно. Тойруулж ороогоод илүүдэл хэсгийг хайчилж аваарай. Ингээд тавгаа тугалган цаасаар ороогоод бэлтгэчихнэ. Ердөө 20 секундын ажил.

Ингээд л бэлтгэсэн тавган дээрээ хоолоо тавиад идчихнэ. Аяга таваг муухай болно, заваарна гэх зүйл үгүй.

Хоолоо идэж дууссаны дараа тавгаа ороосон тугалган цаасаа аваад хаячихна. Ингээд л таны таваг цэвэрхэн, угаах шаардлагагүй. Амар биш гэж үү?

Өдөр бүр ингээд байхаар тугалган цаас их орох нь ойлгомжтой. Гэхдээ тугалган цаасанд зарцуулсан мөнгө таны аяга таваг угаагч, ус, пролон зэрэгт зарцуулсан мөнгөнөөс бага байна гэдэгт итгэлтэй байна. Нэмээд цагаа ч хэмнэнэ гэхээр үнэхээр сайхан санаа биш гэж үү?

Мөн заримдаа залхуурсан үедээ эсвэл яарсан үедээ, аяга таваг угаах хүсэлгүй үедээ ч энэ аргыг ашиглаж болно шүү. Та нартаа амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!