Хөлөөр дамжуулан бие хоргүйжүүлэх, биеэс хорыг гадагшлуулах аргууд

Хөлөөр дамжуулан биеийг хоргүйжүүлэх энэ маш үр дүнтэй эмчилгээний талаар та мэдэх үү? Бидний хөл чухал эрхтэн тогтолцоотой холбоотой бөгөөд хөлийг тайвшруулж, дотор бие эрхтнээ эрүүлжүүлж болох юм. Иймд та бүхэндээ биеэ цэвэрлэж, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Эдгээр аргууд нь хөл тайвшруулах усан эмчилгээтэй холбоотой юм.

Давстай ус

Хэрэг болох зүйлс:

  • Далайн давс – 1 аяга
  • Эфирийн тос
  • Эспом давс – 1 аяга
  • Хүнсний сода – 2 аяга

Бага хэмжээний халуун усанд далайн давс, эфирийн тос, эспом давс, хүнсний сода зэргийг хийж уусгана. Хөл хийх том саванд бүлээн ус хийж, дээр нь усанд уусгаж бэлтгэсэн шингэнээ нэмж хутгаарай. Үүндээ хөлөө хийж, 30 минут тайван суу. Ингэснээр бие тань тайвширч, ядаргаа тайлагдах төдийгүй биеэс хорт бодисыг ч давхар гадагшлуулна.

Хүчил төрөгчтэй хоргүйжүүлэх ус

Хэрэг болох зүйлс:

  • Хатаасан цагаан гааны нунтаг – 1 халбага
  • Устөрөгчийн хэт исэл – 2 аяга

Устөрөгчийн хэт исэл болон цагаан гааны нунтагаа халуун усанд хийж уусгана. Үүндээ хөлөө дүрж, 30 минут суугаарай. Ингээд л та бүхэлдээ биеэ цэвэрлэж, хоргүйжүүлж чадах юм.

Шавартай ванн

Хэрэг болох зүйлс:

  • Эфирийн тос
  • Бентонит шавар – тал аяга
  • Эспом давс – тал аяга

Халуун усанд эфирийн тос болон давсаа хийж уусгана. Шавраа бага хэмжээний усанд хийж найруулна. Дараа нь халуун усандаа нэмж хийгээрэй. Шавартай усандаа хөлөө дүрж, 30 минут сууна. Энэ нь таны магнийн түвшинг нэмэгдүүлж, биеийг хоргүйжүүлэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!