Эмэгтэй хүн амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс

Өнөөдөр та бүхэндээ 9000 гаруй эмэгтэй оролцсон нэгэн судалгааны үр дүнг танилцуулахаар бэлтгэлээ. Тус судалгаа нь эмэгтэй хүн амьдрахад хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалтыг гаргах зорилготой юм. 80 гаруй улсыг багтаасан энэхүү судалгааны үр дүнг танилцуулж, эмэгтэй хүн амьдрахад хамгийн тохиромжтой 10 улсыг сонирхуулж байна.

10. Шинэ Зеланд

Шинэ Зеланд бол хамгийн аюулгүй, тайван улсуудын нэг юм.

  • 1980 оноос хойш тус улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр маш их анхаарч ажилладаг.
  • Гудамж талбай нь цэвэрхэн, цэмцгэр.
  • Үзэсгэлэнтэй ногоон байгальтай гэдгээрээ алдартай.
  • Амар тайван амьдралыг танд санал болгоно.

9. Австри

Иргэншил, бизнес эрхлэлт, өв уламжлалын хувьд жендэрийн тэгш эрх бүхий улс. Вальц, уулын цана, Сачерторте зэрэг нь Австри улсын нэрийн хуудас болдог зүйлс.

  • Австричууд чөлөөт цагаа өөрийнхөөрөө тайван өнгөрүүлэх боломжтой. Нийслэл хот нь хүртэл чимээ анир багатай.
  • Эрүүл хооллолт бол амьдралын чухал хэсэг юм. Австрийн эмэгтэйчүүдийн зөвхөн 20% нь илүүдэл жинтэй холбоотой асуудалтай тулгардаг. Энэ нь бүх Европ дахь хамгийн бага үзүүлэлт юм.
  • 20:00 цагаас хойш Австрийн хотуудын гудамжинд зөвхөн жуулчид үлдэнэ. Орон нутгийнхан үдшийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл гэртээ өнгөрөөхийг илүүд үздэг.
  • Хувцаслалт, нүүр будалтыг чухалчилж үздэггүй. Натурал төрх, энгийн хувцаслалт эмэгтэйчүүдийн сонголт болдог.

8. Австрали

Австрали улс дундаж наслалтын хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд засгийн газар, томоохон компаниуд, их дээд сургуулиудад удирдах албан тушаал хашиж байна.

  • Австраличууд хүмүүсийг эмэгтэй, эрэгтэй, нийгмийн гарал үүслээр ялгаварлаж үзэхийн эсрэг хандлагатай байдаг. Эмэгтэйчүүд эмэгтэй болж төрснийхөө төлөө бусдад дорд үзэгдэх зүйл тус улсад болохгүй.
  • Өөртөө хэтэрхий бардам, эго өндөртэй хүмүүст дургүй. Өөрийнхөөрөө, чөлөөтэй хүмүүстэй илүү нийцтэй харилцдаг.
  • Дулаахан далайн эрэг дээр өдөржин хөгжилдөж өнгөрүүлэх боломжтой. Амар тайван, сэтгэл амар амьдралыг санал болгоно.

7. Швейцарь

Швейцарь улс нь 2017 онд амьдрахад хамгийн тохиромжтой улсаар шалгарч байсан. Швейцарийн парламентын ихэнх нь эмэгтэйчүүдээс бүрддэг.

  • Бүх юм цагтаа. Нийгмийн стресс гэж зүйл байхгүй. Танд төвөг учруулж, ажил уях явдал гарахгүй.
  • Хүмүүс нь ааш зан сайтай. Амархан нөхөрлөж, дотносдог. Найз нөхдөө гэр бүл мэт л үздэг.
  • Швейцарьчууд бол Германчууд шиг ажил хэрэгч, Францууд шиг цэвэр цэмцгэр, Италичууд шиг сэтгэл хөдлөлтэй.
  • Хамгийн үзэсгэлэнтэй байгаль, үзэмжийг тус улсад харж, нүдээ бясгаж болно.

6. Финлянд

Финланд бол эмэгтэйчүүдэд санал өгөх, парламентын сонгуульд оролцох боломжийг олгосон анхны улс юм. Финландад эмэгтэйчүүд чанартай боловсрол эзэмших нь харьцангуй хялбар бөгөөд цалингийн ялгаа хамгийн бага байдаг

  • Финландын ёс заншлын дагуу хүйсийн хоорондын харилцаа нь тэгш байдал, түншлэлийн үндсэн дээр байгуулагддаг.
  • Зочноо маш ихээр хүндэтгэдэг. Зочид хүлээж авахын тулд хэдэн өдрөөр бэлтгэж, их сэтгэл гаргадаг.
  • Хүмүүс соёлтой, боловсролтой байх тусам зөөлөн аядуу ярьдаг.

5. Канад

Канадын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг дотооддоо болон олон улсад сурталчилж байгаа билээ.

  • Канад эмэгтэйчүүд нүүр будалтыг чухалчилж үздэггүй. Үдэшлэгт явахдаа л нүүрээ буддаг.
  • Канадчууд өгөөмөр сэтгэлтэй гэдгээрээ алдартай. Үйлчилгээний ажилчдад гарын мөнгө их өгдөг.
  • Канадчууд өөрсдийгөө биеэ даасан гэж үздэг, хөдөлгөөн ихтэй нийгэмд амьдардаг бөгөөд ойр дотно нөхөрлөл байгуулахыг эрмэлздэггүй.
  • Нэг нэгнийхээ амьдралд хэт оролцохыг зөвшөөрдөггүй.

4. Нидерланд

Жирэмсэн эмэгтэйг жирэмсний сувилагчаар хангаж, даатгалд хамруулдаг. Голландын бодлого нь төрөл бүрийн салбарт эрэгтэйчүүдтэй харьцах тэгш бус байдлыг бууруулахын тулд эмэгтэйчүүдийг сайн ажлын байраар хангахад чиглэгддэг.

  • Эрүүл аюулгүй орчин.
  • Унадаг дугуй нийтээрээ унадаг. Амстердамд унадаг дугуйны тоо хотын оршин суугчдын тооноос давсан байдаг.
  • Цэцэг бол тус улсын нэрийн хуудас. Голландад цэцэг маш хямд бөгөөд сайн чанартай.
  • Хүмүүс нь тун ч найрсаг. Танихгүй хүмүүстэй ч сайхан харилцах нь тэдний уламжлал.

3. Норвеги

Норвегид эмэгтэйчүүдэд жирэмсний амралтын 35 долоо хоногийг бүтэн цалинтай буюу 45 долоо хоногт цалингийн 80% -иар олгодог. 1980 оноос хойш Норвегийн засгийн газрын албан тушаалын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

  • Хэрэв та зохиолч бол энэ улс танд таалагдах нь гарцаагүй. Норвегийн засгийн газар шинээр хэвлэгдсэн ном бүрээс 1000 ширхэгийг худалдаж авч, эдгээр номыг нийтийн номын сангуудад тараадаг.
  • Ажлын өдөр 10 цагт эхэлж, 15:00 эсвэл 16:00 цагт дуусна. Үдийн цайны завсарлага 2 удаа байдаг.
  • Эхнэр нь жирэмсэн үед нөхрүүдэд нь хүртэл амралт олгодог. Эхнэрээ асарч, жирэмсний үед дэргэд байх нь хэрэгтэй гэж үздэг.

2. Дани

Дани бол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь бараг үнэгүй байдаг халамжийн улс юм.

  • Ихэнх оршин суугчид ажлын өдрөө 8:00 цагт эхлүүлж 16:00 цагт дуусдаг.
  • Дани улсад хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бол унадаг дугуй.
  • Гэрээ цэвэрлэх, хүүхдээ харах, хүнсээ цуглуулах зэрэг нь Дани эрчүүдийн хувьд өдөр тутмын ажлууд.
  • Барилгуудын хамгийн өндөр нь 6 давхар л байдаг.

1. Швед

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин Шведэд хамгийн өндөр байдаг. Эмэгтэйчүүд нийт оюутнуудын бараг 60% -ийг эзэлдэг бөгөөд удирдах албан тушаалын дөрөвний нэгийг эзэлдэг.

  • Хүмүүс ажлын өдрөө кофе ууж, амттан идэж суух дуртай. Энэ нь хүн бүрийн хувьд нийтлэг үзэгдэл. Үүгээр дамжуулан амар тайвныг мэдэрч, стресс ядаргаагаа тайлж чаддаг байна.
  • Тэнд амьдрал эрт эхэлдэг. 21:00 цаг гэхэд гудамж талбай хоосорч, хүмүүс гэр гэртээ унтахдаа бэлдээд байж байдаг.
  • Эрүүл амьдралын хэв маягийг хамгийн их баримталдаг улс.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!