Таны бусдаас нууж, дотроо хадгалж явдаг айдас юу болохыг хэлж өгье

Хүний дотоод ертөнцийг таньж мэдэх амаргүй. Хүн гаднаа үргэлж баг зүүж амьдардаг тул, үнэн төрхийг нь олж харах боломжгүй. Харин сэтгэл зүйн сонирхолтой тестүүд хүний айдсыг, дотоод мөн чанарыг тодорхойлж чаддаг. Тэгвэл өнөөдөр таныг юунаас айдаг болохыг нэгэн хачирхалтай тестээр илчэлж өгье.

Энэ зургийг ажиглаад, танд хамгийн түрүүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн нэг зүйлийг сонгоорой. Түүнийхээ харгалзах тайлбарыг уншиж, өөрийн дотоод айдсыг мэдэж аваарай.

Алим

Эртний олон уламжлалд алим өгөх нь сэтгэлээ илчлэх нэгээхэн хэлбэрт тооцогддог. Ялангуяа улаан алимыг хайр дурлалтай зүйрлэж ойлгодог. Хэрэв тус зургаас энэ улаан өнгийн алим танд нэг л таагүй санагдсан бол, та хайр дурлалын асуудалтай байгаа бололтой. Хэн нэгний хайрыг алдах вий гэх айдас, хайрлахаа больчих вий гэх зовнил, хайрыг минь хүлээж авахгүй байх вий гэх түгшүүр таны дотор нуугдаж байна.

Хүүхэд

Хүүхдүүд бол энгийн, чин сэтгэл, гэнэн байдлын илэрхийлэл юм. Харин танд энэ хүүхэд аймшигтай санагдаж, нуруугаар тань хүйт даалгаад амжсан бол, таны сэтгэлийн гүнд нуугдсан хүүхэд насны бараан дурсамж нуугдаж байна. Та өөртөө итгэлгүй, гэр бүлийнхэн тань таныг дэмждэггүй, үргэлж дорд үздэг байж болзошгүй. Хүүхэд байхдаа авсан шарх тань одоо ч таныг тайван жаргалтай амьдрахад саад хийдэг.

Алиалагч

Үүдний хоёр талд байрлах хоёр алиалагч таныг тавгүйтүүлсэн нь үү? Тэгвэл энэ нь таны зан чанарын хоёрдмол байдлыг илэрхийлэх бөгөөд сэтгэлийн өөрчлөлт, дотоод зөрчилдөөнийг харуулна. Тэс өөр хүн мэт авирлаж, өөрөө ч мэдэлгүй муухай аашилж орхино, дараа нь үүндээ харамсаж өөрийгөө буруутгаад эхэлнэ. Энэ мэтчилэн өөртэйгээ зөрчилдөж, өнөөдрийг хүртэл өөрийгөө ойлгож чадаагүй яваа нэгэн.

Аалз

Мянга мянган жилийн турш аалз нь үхэл ба устгалын бэлгэдэл байсаар ирсэн. Хэрэв энэ аалз таныг айлгаад амжсан бол, таны амьдралд яг одоо хэцүү зүйлс тохиолдож байна. Шийдвэрлэх аргаа олж чадахгүй, сэтгэлээр унаж, бурханд гомдоллож явна уу? Хэтэрхий хүндээр тусгаж аван, өөрийгөө зовоолгүйгээр, цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй.

Гавал

Дүрслэлд оптик хуурмаг байдал орсон бөгөөд хэрэв та гавлын ясыг тэр даруй харсан бол энэ нь маш их зүйлийг хэлж өгнө. Та үхлээс айдаг бөгөөд энэ тухай байнга боддог бололтой – ойр дотны хүнээ алдсанаас болж сэтгэлийн түгшүүртэй болсон байж болзошгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!