МУГЖ Т.Ариунаа өөрийн нөхөртэй хамт суулт хийж байгаа нь олны хайрыг татаж байгааг батлах 5 пост

Прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж эхнэр МУГЖ Т.Ариунаа хоёр хүүгийн хамт хэвлэлд ханд мэдээлэл хийснийхээ дараа хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж эхэлсэн юм.

Тэгвэл олон нийтийн зүгээс нөхөртэйгээ хамт суулт хийж байгаа МУГЖ Т.Ариунааг хайрлаж, хамгаалсан сэтгэгдэл хөвөрсөөр байна.

Хүний хань ийм л байдаг

Ийм эхнэртэй болно

Олны сэтгэгдэлүүдээс…

Т.Ариунаа “Миний хань 10 жил шалгууллаа. Үргэлжлээд л шалгаад л явж байна. Ямарч асуудал үнэний талд шийдэгдэггүй. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдож хилсдүүлсэн. Өнөөдрийг хүртэл Монголын төр, хуулийн байгууллага миний ханийн хилс хэргээр тулгаж байгааг шударгаар шийдэж өгнө гэж хүлээсэн. Жирийн нэг иргэнийг яаж харлуулж, зохиомол хэрэг үүсгэж, ял тулгаж, нухчин дардагийг манай гэр бүл биеэрээ туулж байна. Ялтан, яллагдагч, гэмт хэрэгтэн болгоод хориод бүгдийг булаадаг. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэлээ.

Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна. 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй энэ шаардагыг маань холбогдох газрууд хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна” гэлээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!