Алим руу хүнсний сода цацаарай. Учрыг нь мэдээд та талархах болно!

Алим жимс нь амин дэмээр баялаг учир бидний эрүүл мэндэд эерэг сайн нөлөө үзүүлнэ. Тиймдээ ч эцэг эхчүүд маань алим худалдан авч, хүүхдэдээ өгдөг. Харин сайтар арчиж цэвэрлээгүй алим нь таны хүүхдийн өсөлт хөгжилд сайнаар биш, эсрэгээрээ сөргөөр нөлөөлж мэдэх юм.

Учир нь сүүлийн үед химийн бодисоор бордсон жимснүүд хаа саагүй байх болсон бөгөөд энэ нь хүүхэд гэлтгүй хүн бүрийн эрүүл мэндэд заналхийлж байдаг. Иймд бид гаднаас нь хараад ялгаж таньж чадахгүй тул гэртээ үүнийг ариутган хэрэглэж болох юм.

Та алимаа ариутгахын тулд хүнсний содатай усаар угааж, цэвэр усаар сайтар зайлаарай. Үүний дараа идэж болох юм. Цэвэр усаар хэд дахин, сода үнэртэх, амтагдахгүй болтол угаах ёстойг сайтар анхаарна уу?

Мөн та алимаа олон хоногийн турш хадгалах хэрэгтэй болох, хаа нэг тийшээ авч явахдаа муудах вий хэмээн айх хэрэггүй. Учир нь ахиад л танд хүнсний сода туслах аж. Алиман дээрээ хүнсний сода цацаад гялгар уутанд хийж авч яваарай эсвэл хөргөгчинд хадгалж болно. Ингэсэн байхад хэчнээн удаан хадгалсан байлаа гэсэн алим шинэ хэвээрээ байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!