11 хүүхдийн ээж болсон 23 настай бүсгүйн амьдрал

Нэг хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд ч хэцүү байдаг шүү дээ. Харин 11 нялх хүүхэдтэй бол амьдрал яаж үргэлжлэх бол? Кристина Озтурк гэх 23 настай бүсгүй 11 бяцхан үрийн ээж юм. Тэрээр хүүхэд тун ч их хайртай нэгэн тул цаашдаа ч олон хүүхэд гаргаж, өнөр өтгөн том гэр бүлтэй болохыг хүсдэг байна.

Кристина 17 настай байхдаа анхны хүүхэд Викторияг төрүүлжээ. Тэрээр ганц бие ээж байсан бөгөөд удалгүй одоогийн нөхөртэйгээ танилцаж, амьдралаа холбосон байна. Тэд адил хүүхэд хайртай хүмүүс учир олон хүүхдүүдтэй болохыг хүссэн аж.

Томоос том гэр бүл

Хосууд хурдан олон хүүхэдтэй болохыг хүссэн тул тээгч эх хөлсөлж, ижил насны 10 хүүхэдтэй болж чадсан байна. Гэсэн ч Кристина тэдний биологийн эх мөн бөгөөд эхийн хэвлийд бүрэлдэх явцад нь ч анхаарал хандуулж халамжилж байсан аж.

Кристинагийн нөхрийн тухайд 56 настай, тэрбумтан. Тиймдээ ч тэд томоохон орд харшид амьдардаг бөгөөд хүүхдэд шаардлагатай бүхнийг бэлтгэж өгдөг байна. Мөн хүүхэд асрагчид, туслахууд, гэрийн үйлчлэгч бий.

Кристинагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Кристинагийн нөхөр гадуур ажил хийж мөнгө олдог бол, Кристина хүүхдүүдээ өсгөх тал дээр анхаардаг. Нөхөр нь хэчнээн завгүй байсан ч эхнэр, олон бяцхан үрсдээ заавал цаг гаргадаг болохыг эхнэр нь онцолсон. Тэд амралтын өдөр бүр хамтдаа хүүхдүүдээ салхилуулж, гадуур хооллож, хөгжилтэй хийгээд дурсамжтай цагийг өнгөрүүлдэг байна.

Кристина өөрийн инстаграм хуудаснаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж буй өдөр тутмын амьдралаа идэвхитэй хуваалцдаг бөгөөд түүний хуудаснаас хүүхдүүд нь хэрхэн өсч торниж байгааг харах боломжтой. Түүний инстаграм: batumi_mama

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!