Тэр нүдээ тойруулж үүнийг түрхээд, илүү үзэсгэлэнтэй болдог!

Эмэгтэй хүн гоо сайхан төрхөө үргэлж хадгалж байна гэдэг таны бодож байгаагаас ч төвөгтэй. Ядаж л өглөө сэрэхэд үс арзайсан, арьс барзайсан, нүүр хавдсан, нүдэн доогуур хар хүрээ татсан байх нь бий.

Үүнийг шийдвэрлэхийн тулд бүсгүй хүн тун ч ухаалаг байх хэрэгтэй. Ялангуяа ядарсан, сайн унтаж чадаагүйн илрэл болох нүдний доогуур татсан хар хүрээг арилгана гэдэг бараг боломжгүй мэт л санагддаг.

Ихэнх бүсгүйчүүд үүнийг өө дарагчаар дардаг ч бага зэрэг хөхөрч харагдах нь бий. Тэгвэл энэ том асуудлыг их энгийнээр шийдвэрлэж болох аж.

Танд ердөө л куркума буюу олон улсын нэршил нь турмерик байхад хангалттай.

 

Халбаганы 4-ны 1 куркума, 1 халбага кокосын тосыг хольж, зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ нүдээ тойруулж түрхээд, 10 минут байлгаарай. Дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Ингээд л таны нүд гэрэлтгэж, нүүр цэвэрхэн харагдах аж. Одооноос ахин нүд тойрсон хар хүрээнээс айх хэрэггүй боллоо.

Куркума нь мөн арьсыг эрүүл торгомсог байлгахад тусална.

Нэг халбага нимбэгний шүүс, 2 чимх гурил, хоёр халбага улаан лоолийн шүүс, нэг халбага куркумаг хольж бэлтгээрэй. Үүнийгээ нүүрэндээ нимгэн түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угаана. Дараа нь чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй. Ингээд сайхан унтаж амраарай. Өглөө арьс тань торгомсог, гэрэлтсэн байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!