Япончуудыг урт удаан, эрүүл амьдрахад тусалдаг цагаан будаа

Эрт цагт Японд будаа бол зөвхөн баячуудын хоол хэмээгддэг байв. Японы газар тариалан эрхэлдэг хүмүүс ч татвараа будаагаар төлдөг байсан гэдэг. Тэдний хувьд будаа тийм л үнэ цэнэтэй зүйл байж. Өнөөдөр бол азийн ихэнх улс орнууд будааг ихээр идэж хэрэглэдэг төдийгүй өдөр бүр хоолны ширээн дээрээ гаргаж тавьдаг. Иймд та бүхэндээ будааны ач тус, үүнийг хэрхэн зөв идэж хэрэглэх, биед ямар нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Жингээ хасахад тусална

Цагаан будаа нь өөх тос, натри багатай, эслэг ихтэй тул жин хасах хоолны дэглэмд маш сайн тохирно. Бор будаа хэрэглэдэг хүмүүс жин багатай, эрүүл биетэй байдаг болох нь хэдийн батлагдсан. Тиймээс ямагт гурилнаас илүүтэй будааг сонгож байгаарай. Мэдээж цагаан будаа гэхээс илүүтэй бор, хөц, гурвалжин будаа нь таныг турахад илүү том тус хүргэнэ.

Залуу төрхөө удаан хадгалах арга

Япон эмэгтэйчүүд арьсаа толигор, залуу харагдуулахын тулд арьс арчилгаандаа будааны шүүс хэрэглэдэг бөгөөд дотроосоо цагаан будаа иддэг. Цагаан будаа нь олон тооны антиоксидант агуулдаг бөгөөд арьсны эсийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг билээ.

Зүрхийг эрүүл байлгана

Цагаан будааг тогтмол идэх нь таны зүрхний эрүүл байлгах нэгээхэн арга юм. Энэ нь байгалийн гаралтай үрэвслийн эсрэг тул судасны дотор товруу үүсэхээс сэргийлж, зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт зүрхний зарим өвчний эрсдлийг бууруулдаг. Цагаан будаа нь зүрхний янз бүрийн өвчинтэй тэмцдэг нь батлагдсан флавоноид ихээр агуулдаг.

Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг

Чихрийн шижингээс болж зовж шаналж буй хүмүүсийг будаа идэхийг зөвлөдөг. Гэхдээ цагаан будаанаас илүүтэй бор будаа идээрэй. Учир нь бор будаа нь цагаанаас 3 дахин их эслэг агуулдаг төдийгүй уураг ихтэй. Тиймээс цусан дахь сахарын хэмжээгээ хянахын тулд бор будаа идэж байгаарай.

Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжинэ

Цагаан будаа дахь эслэгийн өндөр агууламж нь өтгөн хаталтыг бууруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг. Энэ нь байгалийн шээс хөөх үйлчилгээтэй тул таны биеийг цэвэрлэж, хорт бодисыг таны системээс зайлуулдаг бөгөөд энэ нь бөөрөнд ач тустай.

Мэдрэлийн системийн эрүүл мэндийг сайжруулдаг

Хэрэв та будаа тогтмол идэж байвал мэдрэлийн систем үр шимийг нь хүртэх болно. Мэдрэлийн систем эрүүл байхын тулд В бүлгийн витамин хэрэгтэй бөгөөд будаа нь олон төрлийн В витамин агуулдаг тул биологийн процессоо зохицуулахад тусалдаг.

Энергийн түвшинг нэмэгдүүлнэ

Эрч хүч нэмэгдүүлэх хамгийн эрүүл арга бол будаа идэх. Тиймдээ ч хүмүүс дасгал хийхийн өмнө цагаан будаа иддэг билээ. Эрч хүчийг олж авахын тулд нүүрс ус шаардлагатай, харин тэрхүү нүүрс ус нь будаанд их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!