Энэтхэг бүсгүйчүүд урт, эрүүл үсний нууц ердөө энэ

Энэтхэг бүсгүйчүүд урт эрүүл үстэй гэдгээрээ алдартай. Тэдний эрүүл гайхалтай үсний нууц чухам юу юм бол? Үүний хариултыг хамтдаа олж мэдэцгээе.

Алоё шүүс хэрэглэх

  • Зуун настын навчийг тасалж авна.
  • Голоор нь хувааж, гелийг нь аваарай.
  • Гелийг нь хуйхандаа түрхэж, массажлаарай.
  • 2 цаг байлгаад дараа нь үсээ угааж цэвэрлэнэ.

Үсээ хүйтэн усаар зайл

Үсээ угаасны дараа шампуниа арилгахдаа хүйтэн ус ашиглаж байгаарай. Халуун ус нь хуйхыг гэмтээх, үс хуурайшуулах аюултай байдаг. Тиймээс аль болох хүйтэн ус хэрэглэхийг зөвлөдөг байна.

Алимны цуугаар үсээ зайл

Сард хоёр удаа хэрэглэхэд хангалттай. Таны үсийг өтгөрүүлж, ургалтыг дэмжинэ.

  • Үсээ угаасны дараа ангижруулагчийн оронд алимны цууг ашиглаарай.
  • Үүнийг усаар зайлж арилгах шаардлагагүй. Энэ нь уксуснаас ялгаатай нь үнэр багатай.

Өндөгтэй маск

Уургаар хуйхаа тэтгэж өгөөрэй. Ингэхийн тулд танд өндөр туслана.

  • Хоёр ширхэг авч хагална.
  • Зөвхөн цагааныг нь ялгаж аваарай.
  • Үүнийгээ хуйхандаа түрхээд, гадуур нь халаагч малгай өмсөж, хэсэг хугацааны дараа үсээ угааж цэвэрлэнэ.

Эфирийн тос ашигла

Жожоба, бүйлс, лаванда, розмарин, ганга цэцгийн тос нь асар их хэмжээний витамин агуулдаг учир үсний эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

  • Эфирийн тосыг кокосын тостой хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ үсэндээ түрхэж, массажлаад хэсэг хугацаанд байлгаарай.
  • Дараа нь шампунь ашиглаж үсээ угаана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!