“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лимагийн төгс бэлхүүсний нууц
Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол өөгүй тэгш бэлхүүстэй болох байдаг. Энэ нь биеийн галбирыг тодотгож, төгс харагдуулна. Тиймдээ ч бүсгүйчүүд маань төрөл бүрийн арга хэрэглэж, цаг хугацаа болон хөрөнгө мөнгөө дэмий үрэх нь бий. Тэгвэл та бүхэндээ дэлхийн хамгийн сайхан бэлхүүстэй бүсгүйчүүдийн нэг болох Адриана Лимагийн төгс бэлхүүсний нууцыг дэлгэж байна.
Алдарт загвар өмсөгч бүсгүй нь 2 хүүхэд төрүүлсэн боловч, төгс бие галбираа хадгалж үлдсэн юм. Түүний нууц нь ердөө нэгэн шүүс аж. Энэхүү шүүсийг өглөөдөө ууснаар, бие бүрэн гүйцэт цэвэрлэгдэх төдийгүй эрч хүчийг нөхөж, биеийг эрүүлжүүлэх давуу талтай.
Шүүс бэлтгэх жор:
- Авокадо – тал
- Ус – нэг аяга
- Зөгийн бал – амталгаагаар
Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлэхэд хангалттай. Ингээд л таны өглөөний амин дэмээр баялаг шүүс бэлэн болно. Өглөө сэрсэн даруйдаа үүнийг ууж, гэдсээ цэвэрлээрэй. Мөн таныг өглөөг тун ч эрч хүчтэй угтахад туслах юм.
Үүнээс гадна Адриана Лима нь боксоор тогтмол хичээллэж, хөлсөө урсгадаг. Тиймдээ ч ийм сайхан бие галбиртай байж чаддаг. Бүсгүй та өглөө бүр түүнтэй адил шүүс бэлтгэж уухаас гадна дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай.