Бүсгүйчүүдийн тампон хэрэглэхдээ гаргадаг нийтлэг алдаа

Өнөө цагт охид бүсгүйчүүд маань ариун цэврийн хэрэгслийн оронд тампон сонгож хэрэглэх нь элбэг болсон. Учир нь тампон бариу хувцас өмссөн байхад мэдэгддэггүй, нэвтрэхээс айх хэрэггүй гэхчлэн олон давуу талтай байдаг. Гэхдээ бүсгүйчүүд маань ихэвчлэн тампоныг буруу ашигладаг байна. Чухам ямар алдаа гаргадаг юм бол?

  • Тампоноо хийхээс өмнө гараа угаадаггүй
  • Тампоноо бүрэн гүйцэт хийдэггүй
  • Үргэлж нэг төрлийн тампоноо л ашигладаг
  • Өдөрт ердөө ганц л удаа тампоноо сольдог
  • Сарын тэмдэг ирмэгц тампон хийдэг
  • Угаалгын өрөө орсон ч тампоноо сольдоггүй
  • 2 тампоныг нэг зэрэг хэрэглэдэг

Бүсгүй та ч бас эдгээр алдааг гаргадаг уу? Тийм бол яг одооноос болих хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь таны бэлэг эрхтнийг өвчлүүлж, бохир оруулж, цаашлаад эмнэлэгт хүртэл хүргэгдэхүйц аймшигтай байдалд ч хүргэж болох юм.

Тиймээс чухал эрхтнүүдийн нэг болох ичимдэг эрхтэндээ илүү анхаарал хандуулж, болгоомжтой байхыг зөвлөе. Үгүй бол сүүлд нь харамсаад ч барамгүй зүйл болж мэднэ.

Тампон хэрэглэх заавар

  • Гараа сайтар цэвэрлэсний дараа эрхий болон долоовор хуруугаар тампоныг барина.
  • Тампоноо үтрээ рүү хийнэ.
  • Дунд хуруугаар тампоныг түлхэн үтрээний гүн рүү хийж утсыг нь үтрээний гадна үлдээнэ.
  • Хуруугаа зөөлөн сугалан авч дараагийн тампонийг солитол уг тампоныг үтрээнд байлгана.
  • Хэрэглэсний дараа тампоныг утаснаас нь зөөлөн татаж гаргаж хаяна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!