Наснаасаа хамаараад аль хоолны дэглэм танд тохирох вэ?

Нас насанд хүний биед хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэр ч утгаараа идэх хоол нь хүртэл дагаж өөрчлөгдөх учиртай аж. Ингэж өөрийн насанд тохирсон зөв хооллолттой болсноор ёстой л ямар өвчин, төрөл бүрийн арьсны асуудал, таргалалт зэрэгт санаагаа чилээхгүйгээр амьдарч болох юм. Ингээд хамтдаа хэдэн насанд ямар хоол идэх тохиромжтой байдгийг мэдэж авцгаая.

Өсвөр нас

Энэ үе шатанд бие өсөн торниж байдаг тул маш их тэжээл шаардагддаг. Мөн энэ үед түргэн хоолонд татагдаж, өглөөний цайгаа алгасч сурах дадал хэвшиж эхэлдэг.

Хэрэв та өөрөө өсвөр насандаа яваа эсвэл таны хүүхэд өсвөр насных бол өглөөний цайг нь заавал уулгаж байгаарай. Түргэн хоолноос ор тас татгалз гэж шаардахгүй ч, хэмжээг нь багасгах нь чухал. Кальци, уураг, төмрөөр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

20-иод нас

20 нас хүрсэн бол хангалттай ухаан суусан байх ёстой. Өөрийн эрүүл мэндийг ямар үнэ цэнэтэй гэдгийг мэддэг, үүнийхээ төлөө зарим зүйлийг орхиж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс биед хор хөнөөл учруулах түргэн хоол, амттан чихэрнээс татгалзаж, зарим эрүүл хооллолтоор оруулаарай. Жишээ нь сүүтэй шоколадаа хар шоколадаар, зайрмагаа таргаар, шарсан тахиагаа чанасан тахиагаар солих хэрэгтэй. Навчит ногоонууд, бүхэл үрийн талх, хушга, хулд, чинжүү зэрэг хүнсийг хоолны дэглэмдээ түлхүү оруулж, омега-3 өөх тос, фолийн хүчлээр биеэ тэтгээрэй.

30-аад нас

Энэ насны үед тохиолддог биеийн өөрчлөлтийг дэмжихийн тулд хоол хүнсэндээ булчин бэхжүүлж, ясыг илүү хүчтэй болгодог хүнсийг оруулаарай. Уураг, өндөг, самар, шар буурцаг, тахианы цээж мах, квина зэрэг уураг ихтэй хүнсийг өөрийн найз болгоорой. Сүү, тараг нь ясыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй боловч шаардлагатай бол кальци, уургийн бэлдмэл хэрэглэж болно.

40-өөд нас

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, бодисын солилцоогоо сайжруулахын тулд энэ үе шатанд хоолны дэглэмд эслэг ихээр оруулах шаардлагатай. Брокколи, бүхэл үр тариа, төмс гэх зэрэг хүнс танд үүнийг хялбархан өгөх болно. Түргэн хоолноос татгалзах хэрэгтэй бөгөөд та ногоотой бургер идэж болох юм. Энэ нь эрүүл бөгөөд таны биед хэрэгцээтэй эслэгээр баялаг юм. Захиалж идэхийн оронд гэртээ эрүүл, амттай, ногоотой бургер хийхийг хичээ. Ер нь бол аль болох гэртээ хооллож, өөрийн идэх эрүүл хүнсийг бэлтгэж байх хэрэгтэй. Хоол бүрт уураг агуулагддаг эсэхийг шалгаарай.

50-иад нас

Нас ахих тусам бидний бодисын солилцооны түвшин буурдаг тул биед амархан шингэцтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулахын тулд авокадо, брокколи, нэрс, самар, бууцай идээрэй. Алим идэх нь холестеролыг бууруулж, чихрийн шижинтэй тэмцэхэд тусалдаг

60-аас дээш нас

Энэ үе шатанд хоол хүнсэндээ өдөр бүр 5 порц ногоо, 2 порц жимс идэх шаардлагатай. Бууцай, сэвэг зарам, шош зэрэг төмрөөр баялаг хүнсийг идээрэй. Эдгээрээс гадна давсны хэрэглээгээ багасга. Илүү их ус ууж, түргэн хоол, чихэрлэг хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!