Жуулчдыг гайхшруулдаг Японы галт тэрэг дотроо ямар байдаг вэ?

Япончуудын хувьд бол галт тэрэг хамгийн гол тээврийн хэрэгсэл юм. Дэлхийн хамгийн өндөр ачаалалтай 51 буудлын 45 нь Япон улсад байдаг. Үүнээс л Япончууд ямар тээврийн хэрэгслийг голчлон сонгож, өдөр тутамдаа үйлчлүүлдэг болох нь харагдана. Гэхдээ эдгээр галт тэрэг нь таны бодож байгаа шиг тухтай, олон хүн чихэлдсэн биш. Ямагт технологийн дэвшлээр гайхагдаж байдаг тус улс нь зорчигчдын ая тухыг бодолцож, хамгийн тухтай бас шинэлэг галт тэрэгээр үйлчилдэг байна. Одоо хамтдаа Японы галт тэрэг ямар байдгийг мэдэж авцгаая.

Sunrise Express

“Sunrise Express” бол Японы унтлагын галт тэрэг юм. Энэ нь Sunrise Izumo болон Sunrise Seto гэх хоёр галт тэрэгээс бүрдэх аж. Эдгээр галт тэрэг нь Токиогоос Окаяама чиглэлд явах бөгөөд өөр өөр замаар явж зорьсон газраа хүрдэг. Харин Окаяамад очоод галт тэрэгнүүд нийлж, Токио руу буцдаг байна.

Энэхүү галт тэрэгээр явах нь Японы соёл иргэншилтэй танилцаад зогсохгүй гайхалтай байгалийн үзэсгэлэнг үзэх боломжийг давхар олгох юм.

Нэгдүгээр ангилал

Орчин үеийн бусад галт тэрэгнээс ялгаатай нь энэ галт тэрэг 6 төрлийн зорчих хэсгийн сонголтыг танд олгоно. Нэгдүгээр ангилалын тухайд буудлын өрөөнөөс ялгагдах зүйлгүй. Орны хажууд сандал, хувийн угаалтуур бүхий ширээ байдаг. Гэрэл, радио асаалттай, зорчигчид зорилуж шаахай, халат, ариун цэврийн хэрэгслийг өгнө. Мөн шүршүүрт орж болно.

Энэхүү ангилалын өрөө нь таныг олноос тусгаарлаж, тайван чөлөөтэй зорьсон газраа хүрэхийн зэрэгцээ том цонхоор байгалийн үзэсгэлэнг бишэрч явах боломжтой.

 Хоёрдугаар ангилал

Энэ нь нэгдүгээр ангилалаас ялгараад байх зүйлгүй бөгөөд шаардлагатай бүх зүйлсийг цаанаас өгнө. Нэг ялгаатай зүйл нь 2 ба түүнээс дээш хүмүүс хамт орох боломжтой юм. Найзтайгаа эсвэл гэр бүлээрээ зорчиж байгаа хүмүүс нэг дор орж, хаалгаа хаагаад бусдаас тусгаарлагдаж тухтай явж болно.

Нобиноби

Сүүлийн төрөл бол Нобиноби унтлагын хэсэг юм. Зорчигч тус бүрийн  унтах зайг жижиг модон ханаар хувааж өгсөн бөгөөд жирэлзэн өнгөрөх байгалийг тольдох том цонхтой.

6 минутын шүршүүр

Галт тэрэгний дотор бие засах газар, ус ундааны автомат машин, тамхи татах кабин, амралтын өрөө зэрэг газрууд байдаг. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэртэй орох өрөө ч бий.

Тус галт тэрэгний өөр нэг онцгой зүйл бол мэдээж шүршүүр. Шүршүүрт орохдоо мөнгө төлдөг тул тусгай карт худалдаж авах хэрэгтэй. Таймер дээр тоолуур гарч ирэх үед ус 6 минутын турш урсдаг. Хугацаа дуусахаас өмнө бүх шампунь, савантай угааж цэвэрлэх нь багагүй чадвар шаардана. Ингээд шүршүүрт орж дууссаны дараа ганц товчлуур дарахад л шүршүүр өөрийгөө цэвэрлэж, гял цал болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!