Хялбархан аргаар амттайхан мөөхий хийх жор

Дэлгүүр орж, үйлдвэрийн боов худалдаж авдаг хүмүүс эрс багасжээ. Энэ нь манай гэрийн эзэгтэй нар хайртай гэр бүлийнхэндээ зориулж, төрөл бүрийн нарийн боов, талх, амттан зэргийг өөрсдийн гараар хийдэг болсонтой холбоотой биз ээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай мөөхий бэлтгэх хялбархан аргыг зааж өргөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Масло – 100 гр
  • Элсэн чихэр – 70 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Тал жүржийн хальс
  • Жүржийн шүүс – 50 гр
  • Хөөлгөгч – нэг амны халбага
  • Гурил – 300 гр

Зөөлрүүлсэн маслон дээрээ элсэн чихэр хийж сайтар хутгана. Дээр нь өндөг нэмж ахин хутгаарай. Жүржийн хальсаа үрэгчээр сайтар үрж жижиглэнэ. Үүнийгээ мөн л зуурмаг дээрээ нэмнэ. Хамгийн сүүлд жүржийн шүүсээ нэмээд сүүлийн удаа сайтар хутгаарай.

Гурилан дээрээ хөөлгөгчөө хийгээд, дээр нь зуурч бэлтгэсэн шингэнээ хийж, зуурмаг болгоно. Зуурсан гурилаа уутанд хийж, хөргөгчинд нэг цаг байлгаж амраана.

Гурилаа элдэж, 5 мм зузаантай болгоно. Үүнийгээ дугуй хэвээр дарж, хэлбэрт оруулж хуваагаарай. Бэлтгэсэн зүсч авсан боовнуудаа шарах шүүгээний тавцан дээр дэвссэн калькин цаасан дээр тавьна. Ингээд 180 хэмд 20 минут жигнээд таны амттайхан мөөхий бэлэн болох юм.

Хэрэв танд хангалттай цаг зав байгаа бол мөөхийнийхөө голд шоколад хайлуулж хийгээрэй. Илүү амттай болох болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!