Соёлын сайд Ч.Номингийн нөхөр эхнэрээ огцор гэв

Саяхан соёлын сайдаар томилогдсон Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийг сошиал хэрэглэгчид андахгүй. Тэрээр твиттер идэвхтэй ашигладаг бөгөөд эхнэрээ үргэлж магтаж байдаг.

Тэгвэл энэ удаад тэрээр твиттер дээрээ “Энэ Зоригийн хэрэг юу болоод байна аа? Нэг юмруу л хөтлөөд эхэллээ шүү. Сайдын нөхөр ч болдоо би. Номин нээрээ хэрэг алгаа. Огцор” хэмээн жиргэжээ.

Шинэхэн соёлын сайд Ч.Номин Ерөнхийлөгчийн зарлигаар хэдхэн хоногийн өмнө одон медаль хүмүүст өгсөн нь “Бас нэг төмөр зүүдэг хүнтэй боллоо” хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!