Найз залуу болон нөхрөө төрсөн сараар нь ямар хүн болохыг шинжээрэй!

Хачирхалтай гайхмаар боловч, адил сард мэндэлсэн эрчүүдийн зан чанар болоод дотоод ертөнц ижилхэн байдаг аж. Тиймдээ ч од эрхсийн нөлөөллөөр тэдний онцлог шинж болон өвөрмөц байдлыг танилцуулж байна.

1 болон 9 дүгээр сар

Харилцаа холбоо тогтоох дуртай. Өөрийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг. Анхаарлын төвд байх дуртай. Дотоод тайван байдал нь гадаад төрхтэй нь нийлж байж түүнийг сайхан харагдуулдаг. Шийдэмгий хурц байхыг хичээдэг аж. Найзуудаа хамгийн чухал хүмүүс гэж үздэг. Зоригтой, айдасгүй. Үргэлж шинэ найзуудтай болж байдаг. 1 болон 9 дүгээр сард төрсөн эрчүүд шархлахдаа амархан гэхдээ хурдан сэргэдэг. Тэд бол мөрөөдөгчид. Сэтгэл хөдлөлөө хянахыг хүсдэггүй. Урьдчилан тааварлах аргагүй хүмүүс.

2 дугаар сар

Хийсвэр зүйлс боддог ч бодит байдлаар амьдардаг. Ухаалаг. Үргэлж өөр байж чаддаг. Сонирхол татахуйц.  Бусад хүмүүс ганц л сайн найзтай байхад энэ хүнд нэгээс олон байдаг. Сэргэлэн, золбоолог. Аливаад шударга болоод чин сэтгэлээсээ ханддаг. Зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр ажилладаг бөгөөд ингэхдээ эрх чөлөөг ихээр хүсэмжилдэг. Учир нь тэд эрх чөлөөнд хайртай. Уурлаж бухимддаг ч энэ нь хязгаартай. Маш амархан уурладаг ч үүнийгээ тэр бүр үзүүлээд байдаггүй. Шаардлагагүй зүйлст дургүй. Найзуудтай байх дуртай боловч үүнийгэ ховор харуулдаг. Дотроо их романтик. Харин гадна талдаа үгүй.

3 дугаар сар

Гайхалтай эр хүн. Сэтгэл татам бие хүн. Маш секси. Хайрламаар энхрий, басхүү нууцлагдмал. Байгалиасаа шударга, өгөөмөр, хүнлэг энэрэнгүй. Хүсвэл хэнтэй ч харилцаа холбоо тогтоож чадна, харилцаа холбооны эх булаг л гэсэн үг. Их ярих дуртай. Ер бусын үнсэлттэй. Ихэвчлэн хоорондоо холбоогүй зүйлс ярьдаг. Бүх асуудалд маш зөрүүд ханддаг. Ажиглах дуртай. Бусдын төлөө эрсдэл хүлээхэд бэлэн байдаг. Үргэлж сайн сонголт хийдэг. Загвар хөөдөг. Бусдын дунд хэтэрхий “алдартай” байх магадлалтай. Заримдаа зүрх шархлуулагч болох нь бий. Доромжлолыг үзэн яддаг. Магтаалд дуртай. Эмэгтэй хүнээс дутуугүй аальгүйтэж чадна. Сайхан сэтгэлд талархаж, хариу барьдаг. Орондоо шилдэг. Бүх сэтгэл хөдлөлөө дотроо нуудаг. Согтсон үедээ л мэдрэмжээ ил гаргадаг. Бусдыг анхаарч, байнга дүгнэж байдаг.

4 болон 10 дугаар сар

Хошин шогийн мэдрэмжтэй. Зөрүүд, маш яриа. Сайхан сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй. Үнэнч. Бусадтай сайн ажилладаг. Итгэл даахуйц эр хүн. Мэдрэмжтэй. Эерэг хандлагатай, баялаг сэтгэлгээтэй. Сайхан зүйлс боддог. Авхаалжтай, мэдлэгтэй. Мэдээлэл хайх дуртай. Хүн бүртэй сайхан харьцах юм уу тэднийг инээлгэж чадна. Арга замаа олж чаддаг. Спорт, хөгжим, аялал, амралтанд дуртай.

5 дугаар сар

Маш секси, энэ байдалдаа ч дуртай. Идэвхтэй, хөдөлгөөнтэй. Шийдэмгий, гэхдээ ихэвчлэн өөрийнхөө ааг омогонд харамсч явдаг. Сонирхол татахуйц. Хүчтэй сэтгэх бодох чадвартай. Анхаарал татах дуртай. Дипломат хувцаслалттай. Хүмүүсийг тайвшруулж, тэдний асуудлыг шийдэж өгдөг. Зоригтой, айдасгүй. Ихэвчлэн олон найзтай байдаг. Сэтгэл хөдлөлтэй, зөрүүд, сайхан зүйлс боддог.

6 дугаар сар

Ямар нэгэн шинэ зүйлээр оролдох дуртай. Нууцлаг. Ойлгож, ойлголцоход хүнд. Сэтгэл нь догдолсон юм уу цухалдсан үедээ чимээгүй байдаг. Өөрөөрөө бахархдаг. Шударга. Арга ухаантай. Шогч, олны танил. Ихэвчлэн тэнцвэрийг барьж явдаг. Бусдын бие болон оюун санааг удирдах чадалтай. Ганцаараа байх дуртай. Үргэлж хуучин найзууд болон өнгөрсөн үедээ дүгнэлт хийж байдаг. Хэзээ ч найз нөхөд хайдаггүй. Хэрвээ түүнийг уурлуулахгүй л бол түрэмгий зан гаргахгүй. Хайрлуулах дуртай.

7 дугаар сар

Аз жаргал бол энэ хүн юм. Шинэ найзуудтай болох дуртай. Сээтэгнэх гайхалтай авьяастай. Кино урлагт хөл тавьбал нэг л өдөр алдартай жүжигчин болно.

8 дугаар сар

Материаллаг зүйлсийг л үнэлдэг. Аз туршимтгай. Анхаарал татах дуртай. Өөрийгөө хянадаг. Тайван бөгөөд өөртөө итгэлтэй хүн. Чанга дуутай, бусдад өс санахдаа амархан. Ярих, дуулах дуртай. Хөгжимд үнэн голоосоо дуртай. Мөрөөдөгчид. Анхаарал нь амархан сарнидаг. Итгэлгүй байхыг үзэн яддаг. Баялаг төсөөлөлтэй. Уур бухимдал нь хязгаартай. Тоглоомчин. Нууцлагдмал. Бүх хүнд зориулсан өөрийн гэсэн сэтгэл татам чанартай. Зөрүүд. Сонирхол татахуйц биеэ даасан чанартай. Хүчтэй хүсэл тэмүүлэлтэй. Тэмцэгч хүн.

11 дүгээр сар

Зөрүүд, догшин. Дураараа, үглээ. Бусдын анхаарлыг татаж анхаарлын төвд байх дуртай. Гүн гүнзгий мэдрэмжтэй. Бие болоод оюун санааны хувьд сайхан. Тэдэнд бусдын санал хэрэггүй. Гэхдээ эсрэг хүйссийн хүнээс ичимхий. Амархан тайвширдаг. Аливаа юманд эмх журамтай, зохион байгуулалттай ханддаг. Энэ нь тэдний тархиныхаа зүүн талыг сайн ажиллуулж чаддагтай холбоотой. Мөрөөдөх дуртай. Хүчтэй зөн билигтэй. Сайхан зүйлс төсөөлдөг. Урлаг, уран зохиол сонирхдог. Аялах дуртай. Гэртээ байх дургүй. Хүнд ажлаас халширдаггүй. Санаа сэтгэл өндөр хүн.

12 дугаар сар

Сайхан хүн. Бүх зүйлд өрсөлддөг. Тоглоомонд идэвхтэй, хүмүүстэй харилцаа сайтай. Тэвчээргүй, яаруу хүн. Амбицтай. Ямар нэгэн байгууллагад нөлөөгөө тогтоодог. Яриасаг ч ойлгоход хэцүү хүн. Олон санаа бодож явдаг. Мэдрэмтгий. Оюун бодлоо идэвхтэй байлгадаг. Аливаа зүйлсийг дүрмийн дагуу урт хугацаанд хийх хандлагатай. Шилж сонгох дуртай. Бусдын анхаарлыг татаж анхаарлын төвд орох дуртай. Гүн гүнзгий мэдрэмжтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!