Үүнийг хэрэглээд үе мөчнийхөө хэвийн үйл ажиллагааг сэргээгээрэй. Гайхамшигтай үр дүнтэй!

Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нас өтлөх, хүнд хүчир ажил эрхлэх зэрэг нь үе мөч өвдөх гол шалтгаан болдог ажээ. Харин залуу хүмүүсийн үе мөчний өвдөх нь цусан хангамжтай холбоотой юм. Бид энэ удаад та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлдлээ.

Үе мөчний өвчнийг анагаах бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

Орц:

  • Жүржийн шүүс – 250 мл
  • Овьёос – 150 г
  • Ус – 200 мл
  • Нунтаг цинамон – 1 ц.х
  • Ананас – 300 г
  • Зөгийн бал – 20-30 г
  • Миндаль/бүйлс самар – 50 г

Хийх арга: Овьёосоо чанаж хөргөнө. Овьёос дээрээ жүржийн шүүс, ус, ананас, цинамон, зөгийн бал болон самраа хийнэ. Блендерээр бүгдийг сайтар холиорой.

Хэрэглэх заавар: Өглөөний цайнаас 20 минутын өмнө 100 мл-ийг ууна. Болж өгвөл араас нь аяга ус уувал бүр ч сайн.

Үр нөлөө: Жүрж болон ананас нь С амин дэмээр баялаг тул яс, үе мөчний уян холбоосыг бэхжүүлнэ. Үе мөчний үрэвслийн улмаас С амин дэмийн дутагдалд ордог болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд С амин дэм өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ажээ.

Цинамон нь кальци болон эслэг ихтэй тул үе мөчийг бэхжүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулдаг.

Овьёос нь магни, фосфор, кали болон цахиур ихтэй хүнс учир биие эрхтний цахиурын тэнцвэрт байдлыг хадгалснаар тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Миндаль самар нь хүний ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг тул кальци, магни, марганец болон фосфор нь ясыг бөх бат байлгахад нөлөөлдөг байна.

Гэрийн нөхцөлд гар дор байгаа хүнсний бүтээгдэхүүнээр эрүүл мэнддээ ашиг тустай ундаа хийж уугаарай. Зөвхөн үе мөчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих болно. Танд эрүүл энхийг хүсье

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!