Италийн Флоренц хотод сурдаг Монгол оюутан охинд тохиолдсон явдал олныг цочирдууллаа

Өнгөрөгч ням гаригийн шөнө Италийн Флоренц хотын нэгэн дүүрэгт Монгол улсын иргэн 21 настай оюутан бүсгүй зодуулж хүчирхийлүүлсэн байдалтай олдсон талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

25 настай Румин гаралтай Арнут Мустафа гэх орон гэргүй эр хохирогчийг үсдэн мод руу чирэн оруулж зодож хүчирхийлсэн байна.

Бүсгүй гэмт этгээдийг явсны дараагаар өөрөө цагдаад дуудлага өгсөн бөгөөд улмаар түүнийг эмнэлэгт хүргэхэд хэд хэдэн газраа гэмтэл авсан байжээ.

Una veduta di via Di Varlungo, nei pressi del viadotto Marco Polo, dove una ragazza e’ stata picchiata e violentata, Firenze, 24 Settembre 2018.
ANSA/CLAUDIO GIOVANNINI

Цагдаа нар гэмт хэрэгтэнг даваа гарагийн орой хэрэг үйлдсэн газрын ойролцоох байшингаас баривчилсан бөгөөд Арнут Мустафа нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлтэй нэгэн аж.

Түүнийг химийн аргаар хөнгөлж магадгүй хэмээн www.ansa.it сайтад мэдээлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!