Энэхүү нууц жор таны гарыг хүүхдийн арьс шиг толигор сайхан болгоно!

Бидний гарын арьс нүүрний арьстай адил онцгой арчилгаа байнга шаардаж байдаг. Эмэгтэй хүний гараар түүний насыг тодорхойлж болдог ч гэж үг бий…

Гарын арьс багахан хэмжээний өөхөн давхаргатай учир коллаген болон эластины эдүүд гэмтэж эхлэн, хөгшрөлтийн нөлөө илүү мэдэгдэхүйц болдог.

Байнгын угаалт, янз бүрийн химийн бодисууд зэрэг нь бидний гарыг гэмтээж байдаг.

Судлаачдын үзэж байгаагаар өндөгний цагаан арьсны уян хатан байдлыг сэргээхэд тусалдаг гэнэ. Та ердөө өндөгний цагааныг 1 хоолны халбага зөгийн балтай холиод л болоо. Дараа нь энэ холимгоо гартаа түрхээд хатаана. Маскийг бүлээн усаар угаагаад гартаа бага зэргийн тос түрхэнэ. Танд үр дүн нь шууд л харагдах болно.

Мөн төмс таны гарыг зөөлөн болгоно. Дунд зэргийн хэмжээтэй хэдэн ширхэг төмс чанаад сэрээгээр нухаарай. Оливийн тос, зөгийн бал, сүүнээс тус бүр 2 хоолны халбагыг төмсөн дээрээ нэмнэ.

Холимгийг долоо хоногт 2-3 удаа түрхэнэ. Маскаа гартаа 15 минут орчим байлгаад дараа нь гараа бүлээн усаар угаана.

Нохойн хошууны тос таны гарын уян хатан байдал, залуу байдлыг эргүүлэн авчирна. Гартаа өдөр бүр энэ тосыг түрхээд массаж хийгээрэй. Дараа нь гараа угаах шаардлагагүй.

Бага зэргийн нимбэгний шүүс шахаад ижил хэмжээний элсэн чихэртэй холино. Уг холимгоороо гараа үрнэ. Гараа эхлээд бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Гарын арьсан дээрээ бүйлсний тос түрхээд дараа нь хүйтэн усанд 5 минут орчим дүрнэ. Харин дараа нь гартаа тослог сайтай тос түрхэнэ. Хөвөн даавуун бээлий гартаа өмсөөд унтана. Маргааш өглөө нь гэхэд таны гар чийглэг зөөлөн болсон байх болно.

Гартаа бага зэргийн вазелин түрхээд массаж хийж, хөвөн даавуун бээлий өмсөөд хонуулах бас нэг үр дүнтэй арга бий.

Хэтэрхий халуун ус гарандаа хүргэхээс зайлсхийгээрэй. Харин үүний оронд бүлээн юмуу хүйтэн ус ашиглаж байгаарай.

Гадаа хүйтэн үед байнга бээлий өмсөж байгаарай. Яагаад гэвэл хүний гар таны бодож байгаагаас ч илүү эмзэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!