Вакцин дээр ажиллаж байгаа эмч, сувилагч нарт УОК ийм хоол өгч байна

Сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлд халдвар идэвхтэй тархсаар байна. Иймд ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-т халдварыг хумих хэд хэдэн санал хүргүүлжээ.

Энэ үед цахим орчинд нэгэн эмч бүсгүйн оруулсан пост багагүй шуугиан тариад байна. Тэрээр өдрийн хоолны зургаа оруулсан бөгөөд түүний постны дор дургүйцлээ илэрхийлсэн иргэд маш олон байгаа юм.

Тэрээр:

“Өнөөдрийн өдрийн хоол гэвэл та итгэх үү ? Ийм юм бичэж байгаадаа бүр ичээд байх юм аа. Вакцин дээр ажиллаж байгаа эмч, сувилагч нарт 14:30 минутанд ирж байгаа хоол нь энэ. Та ийм хоол идээд:

  • өдөрт 300-400 хүнд үйлчлээд,
  • нэг үгээ хэдэн зуун удаа асуугаад.
  • нэг зөвөлгөөгөө хэлэн зуун удаа хэлээдсудалгаа тооцоогоо хийгээд
  • нэг аяга ус ч уухгүй 4-5 цаг болоод
  • аан бас хүмүүсээр загниулаад ажиллаж чадах уу” хэмээн бичжээ.

Та юу гэж бодож байна?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!