Нэгэн охин жирэмсэн болсноо ээждээ хэлэлгүйгээр эмээдээ хэлжээ. Гэтэл…

Нэгэн охин фэйсбүүк болон бусад сошиал сувгуудаар нилээдгүй алдартай болоод байгаа бичлэгийг өөрийн эмээ дээрээ туршиж үзэхээр шийджээ. Тэрээр жирэмсний тест авч өөрөө улаан зураас зурсан бөгөөд эмээгийнхээ ямар хариу үйлдэл үзүүлэхийг харахаар шийджээ. Ингээд охин эмээгээ угаалгын өрөөндөө дуудав. Түүний эмээ яасан гэнэ ээ гэсээр орж ирэв.

Эмээ: Яасан гэнэ ээ?

Охин: Жирэмсэн болчихож

Эмээ: Юу яриад байгаа юм чи чинь одоо. Солиотой юм уу. Хммм. Солиороод, дарвалзаад байгаарай зүгээр… Хаашаа юм чи чинь одоо. Юу яриад байгаа юм бэ? Одоо эх чинь ална шүү дээ. Хаана явж байгаад чи чинь ийм болчихдог юм бэ? Яана аа. Ёстой мэдэхгүй.

Охин: Энийг гэхдээ мэдэхгүй байна аа. Үнэн юм уу худлаа юм уу

Эмээ: Алив харья. Тээр. Үнэн байлгүй яадаг юм. Одоо яана аа.

Охин: Ёооё за эмээ тоглосон юм аа. Та тэр фэйсбүүкээр яваад байгаа юм үзээгүй юм уу. Ээж, эмээ, өвөөгөөрөө ингэж тоглодог юм аа гэсээр бичлэг дуусав. Хэрэв таны дүү, эгч эсвэл охин таниар ингэж тогловол та ямар хариу үйлдэл гаргах вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!