Өдөр бүр эдгээрийг хийснээр 5-10 жил илүү удаан амьдарч чадна

Хүн урт удаан амьдрахсан гэх хүслийг тээж амьдардаг. Харин зүгээр тэгж бодож явах биш, үүнийгээ бодитой болгох хэрэгтэй. Таны өдөр тутамдаа хийж буй үйлдэл ирээдүйг тань тодорхойлдог учир та өнөөдөр хийж байгаа үйлдлээрээ өөртөө урт удаан амьдрал бэлэглэж болох юм. Та бүхэндээ нас нэмэх энгийн зүйлсийг танилцуулж байна.

Том гэдэснээсээ сал

Хэвлий хэсгээрээ таргалалттай бүсгүйчүүд бусадтай харьцуулахад бага насладаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Илүүдэл жингүй боловч хэвлий хэсгээрээ таргалсан бүсгүйчүүд чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс хоолоо зохицуулж, гэдсээрээ турах хэрэгтэй шүү.

Аз жаргалаа өөрөө бүтээ

Аз жаргалтай байх нь таны урт удаан амьдралын үндэс суурь болох юм. Аль болох сөрөг хандлагаас зайлсхийж, өөдрөг үзэлтэй, гэгээлэг байхыг хичээгээрэй. Жижиг зүйлээс ч аз жаргалыг олж чаддаг хүмүүс удаан бас эрүүл амьдардаг.

Илүү их инээ

Инээвэл залуужна гэдэг оргүй хоосон үг биш. Инээд баяр хөөр нь биднийг зүрх судасны өвчин, янз бүрийн халдвараас хамгаалдаг. Удаан амьдрахыг хүсч байвал илүү их инээж, баяр хөөртэй байгаарай.

Цэгцтэй амьдар

Зохион байгуулалт сайтай, зорилготой, цэгцтэй амьдардаг хүмүүс илүү урт насалдаг болохыг баталсан судалгаа бий. Энэ нь биднийг хэтэрхий замбараагүй, толгой өвтгөсөн асуудал дунд живж амьдрахаас сэргийлэх давуу талтай юм. Бүх зүйлс цэгцтэй, стресс багатай байхад хүн өвдөхгүйгээр удаан амьдрах нь мэдээжийн хэрэг.

Өдөр бүр алх

Өдөрт дор хаяж 30 минут агаарт алхаж байгаарай. Энэ нь зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэргээс сэргийлэх тустай.

Илүү их гадуур гарч бай

Судалгааны үр дүнд нийгмийн идэвхтэй амьдралтай хүмүүс урт насалж, эрүүл чийрэг амьдрах боломжтой гэдгийг тогтоосон. Гэрээсээ гарах дургүй хүмүүсийн тухайд стресст автаж, хөдөлгөөний дутагдалд орох аюултай аж.

Д витамин өдөр бүр уу

Настай холбоотой олон өвчин нь Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Таны биед агуулагдах Д аминдэмийн хэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг тогтмол шалгаж үзээд тохирох хэмжээнд Д витамин ууж байгаарай. Ингэснээр та хөгшрөлтөө удаашруулж чадах юм.

Гэрийн ажлаа идэвхтэй хий

Тогтмол дасгал хийх нь урт наслах түлхүүр юм. Гэсэн хэдий ч, хэрэв танд цаг зав эсвэл биеийн тамирын заал руу явах хүсэл байхгүй бол та гэрийнхээ ажлыг хийж өөрийгөө чийрэгжүүлж, эрүүл чийрэг хэвээр байх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!