Хамгийн амттай чизкейкийг хялбархан аргаар хийх жор

Цэргийн баяраар нөхөртөө, аавдаа, бас хүүдээ амттай бялуу хийж өгвөл ямар вэ? Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай чизкейк хийх жорыг хуваалцаж байна. Дагаад хийгээд үзээрэй.

Орц:

  • Гурил – 250 гр
  • Масло – 125 гр
  • Элсэн чихэр – 125 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Ванилийн сахар – 1 уут
  • Чизкрем – 300 гр
  • Нимбэгний шүүс – 3 дусал
  • Өндөг – 2 ширхэг
  • Молоко – 200 гр
  • Зөөхий – 100 гр
  • Элсэн чихэр – 50 гр

Эхлээд маслоо хайлуулаад, дээр нь элсэн чихэр, өндөг, ванилийн сахар зэргээ хийж миксердэнэ. Үүн дээрээ гурилаа бага багаар хийж зуураарай. Гараараа сайтар зуурах хэрэгтэй.

Зуурсан гурилаа уутанд хийгээд 10 минут амраана. Энэ хооронд кремээ бэлдэнэ.

Чизкремээ миксердэж, дээр нь 3 дусал нимбэгний шүүс хийж хутгаарай.

Чизкремэндээ 2 ширхэг өндөг, молоко 200 гр, зөөхий 100 гр, элсэн чихэр 50 гр зэргийг нэмж сайтар хутгаарай.

Зуурч бэлтгэсэн гурилаа хэвэндээ хийж, жигд тараана. Дараа нь сэрээгээр хатгаарай.

Ингээд зуурмаган дээрээсээ шингэн орцоо тааруулж хийнэ.

Бялуугаа шарах шүүгээндээ хийж 200 хэмд 20 минут, 180 хэмд 15 минут жигнэж болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!