Б.Цэцэг: Соёлын сайд Ч.Номин өөрөө боль оо. Ямар баян баярхуу юм!
Мэргэжлийн жүжигчин биш ч Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн эмэгтэй бол Б.Цэцэг. Илүүдэл жингээ түргэн хугацаанд хаяж, олны анхаарлыг татаж байсан тэрбээр цахим хуудсандаа нилээд бухимдалтай лайв хийв.
Тэрээр “Хөгцөндөө баригдсан эмнэлэгтээ хэдэн мянган хүн аваачиж хориод, хөл хорио тогтоохоо боль. Бид нарын хүчээр дээшээ гарсан та нарыг хэзээ ч давраахгүй. Бид нарын сэтгэлийн дэндүү уландаа гишгэлээ. Ковидынхоо зардлыг ил болгооч. Тэгж их идмээр байгаа бол мөнгөө гудардгаараа гудар. Бид нарыг эрх чөлөөтэй орхи. Үхүүл үхье өвдвөл өвдье.
Наад шоугаа больж үз. Би амьдралдаа тэр эрүүл мэндийн даатгалын мөнгөөр шүдээ ч үзүүлж үзээгүй. Нэг хүн эмчлэх зардал 8 сая гэсэн одоо 4210 иргэдийг хэдийг нь 8 сая төгрөгөөр эмчилсэн бэ? Эрүүл мэндийн яам, УОК, Нийслэлийн засаг дарга бүх дансаа шилэн болгохыг шаардаж байна!
Энэ бүхний ард захаа сольж,даргийн суудалдаа үлдэх алаан дунд чин өрөндөө баригдаж ажилгүй болж бүтэн 14 сар гүрийлээ ард түмэн чин!
- Монгол Улсын Засгийн газар
- Эрүүл Мэндийн Яам
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Улсын Онцгой Комисс – УОК
Тэр их мөнгөөр та нар юу хийдэг юм бэ. Яагаад эмнэлэгтээ юу ч хийдэггүй юм бэ, хөгцөндөө баригдсан л эмнэлэг байх юм. Иргэд яаж амьдрах уу, хоол хүнсээ яах уу гээд байж байхад та нар төсвийн мөнгөөр дураараа дургиж, хүссэнээрээ битгий үрээч. Одоо хангалттай бид нар олон удаа тэвчсэн.
Бүх зүйлийг шилэн болог! Соёлын сайд Номин өөрөө болио! Ямар баян баярх уу юм! Төсвийн мөнгөөр тоглохоо боль! Ариунзаяа боль үзэл суртал зарах гэж байгаа бол бөгсрүүгээ чих! хэмээн ууртай ярив.