Гэр бүлийн сэтгэл зүйч зөвлөж байна: хосуудын харилцааг бат бөх, аз жаргалтай болгодог энгийн үйлдлүүд

Гэр бүлийн харилцааг үнэ цэнэтэй, халуун дулаан хэвээр хадгалахын тулд хэн хэнээс нь хичээл зүтгэл шаардана. Гэхдээ таны бодож төсөөлж байгаа шиг тийм ч хэцүү зүйлс биш. Өдөр тутамдаа энгийн хэдэн зүйлсийг мөрдлөгө болгоход л хосуудын харилцаа цэцэглээд, аз жаргалтай болоод ирдэг болохыг гэр бүлийн сэтгэл судлаач нар онцолдог байна. Тэгвэл хамтдаа чухам юу хийх ёстой талаар хамтдаа мэдэж авцгаая.

Нээлттэй харилцаа

Хамгийн чухал зүйл бол нээлттэй харилцаа. Нэг нэгнийхээ хэлэх үгийг дуустал сонсож сураарай. Та тэр хүнийг намайг ойлгоосой гэж хүсч байгаа бол эхлээд түүнийг сонсож, түүнийг ойлгохыг хичээ. Маргалдаж муудалцсан ч бие биедээ хэлэх гэсэн үгээ хэлэх боломжийг заавал олгох хэрэгтэй.

Хамт хийдэг сонирхол, хоббитой болох

Хобби, сонирхол нь хүмүүсийг хооронд нь холбож, хүчтэй харилцааг бий болгож өгдөг зүйл. Тиймээс хамтдаа сонирхолтой зүйлс хийж, хийх дуртай ямар нэгэн хоббитой болоорой. Ихэнх хосууд хамтдаа кино үзэж, хоол хийж, дугуй унаж, спортоор хичээллэдэг. Та ч бас эдгээрээс нэгийг нь сонгож хамтдаа хийдэг болох хэрэгтэй.

Өдрийн турш холбоотой бай

Хосууд хамт амьдраад эхлэхээрээ мессеж бичиж, утсаар ярих нь багасдаг. Орой гэртээ уулзахаас хойш, өглөө гэрээс салснаас хойш гээд л тоохоо больчихдог нь тун буруу. Харин үүний оронд өдөр юу идсэн, ажил нь давгүй юу гэхчлэн хөнгөн мессеж бичилчэж байгаарай. Энэ нь харилцааг анхных мэт шинэхэн хэвээр хадгалдаг.

Жижиг зүйлсэд ч анхаарал хандуул

Та өмнө нь анзаарч байгаагүй зүйлсээ энэ удаад анхааралтай ажиглаад үз. Таны хайртын нүдний өнгө, гайхах нүүрний хувирал, амттай хоол идэхдээ гаргаж буй үйлдэл гээд жижиг зүйлийг ч орхигдуулалгүй харж, хайрлаарай. Энэ л хайрын хамгийн том жор юм.

Гэрийн ажлаа хамтдаа хий

Хэн хэнийхээ цаг завыг тааруулж байгаад, ажлаа хувиарлаж аваад гэрийн ажлаа хийж байгаарай. Гайхалтай нь ингэж хамт гэрээ цэвэрлэх нь хосуудыг бүхэл мэт мэдрүүлдэг. Хамтдаа ямар нэгэн зүйл хийх нь холбоо харилцааг бат бөх болгохын зэрэгцээ хайрыг ч улам бүр асааж өгч байдаг.

Нэгнээ магт

Магтаалд дургүй хүн байдаг гэж үү? Хийсэн жижиг зүйлийг нь магтаж урамшуулах төдийд хүн ахиад илүү сайн хийхсэн гэх хүсэлд дарагдаж орхидог. Чи сайн хүн шүү гээд байх тусам хүн сайн байхыг хичээдэгтэй адил. Хайртыгаа өдөр бүр магт. Сайн үгсээр чихийг нь мялааж байгаарай.

Хамтдаа инээ

Инээд гэдэг сонирхолтой зүйл. Бие биенээ огт танихгүй хүмүүс ч адилхан инээдтэй зүйл харж инээх төдийд тэдний хооронд дулаахан харилцаа бий болдог. Хосууд хамт суугаад инээд, хөгжилтэй зүйлс ярилцах нь харилцааг илүү ойртуулж, бат бөх болгоно.

Талархлаа илэрхийл

Баярлаж талархсан үедээ үүнийгээ ямагт илэрхийлж бай. Жижиг зүйл дээр ч хамаагүй үргэлж баярлалаа гэх үгийг хэлж сураарай.

Маргааныг тэр өдөртөө шийдвэрлэ

Хайр гэхээр л үргэлж таныг диваажинд байлгахгүй. Хэрүүл маргаан, үл ойлголцол гээд хэцүү зүйл олон тохиолдоно. Энэ үед маргааныг олон өдөр сунжруулж хэрхэвч болохгүй. Яг л тэр өдөртөө ярилцаж, маргааныг шийдвэрлэж заншаарай.

Сайн уу, баяртай гэх дулаан үгсийг нэгэндээ хэл

Өглөө ажилдаа явахдаа баяртай гээд уруул дээр нь үнсээд, орой гэртээ ирээд сайн уу гээд дулаахан тэврэлт нэгэндээ өгч байгаарай. Ямар их хайр, тайтгарал өгдөг гэж санана. Хэзээ ч нэгнээсээ хайраа бүү харамлаарай.

Хайртай гэдгээ хэлж байгаарай

Би чамд хайртай гэх гуравхан үгийг амнаасаа гаргах тийм хэцүү гэж үү? Зарим хүмүүс байнга хэлээд байвал үнэ цэн нь уначихна гэлцдэг ч хэлэхгүй дараад хэзээ хэлнэ гэж хадгалах билээ дээ. Хайр тань хүрээд байвал хайртай гээд л хэлчих. Үнсмээр байвал үнсмээр байна гээд, хөөрхөн байвал хөөрхөн байна гээд хэлчихэж байгаарай.

Нэгэндээ сэтгэл гарга

Нэг нэгэндээ бэлэг барих тийм ч хэцүү биш. Танд сэтгэл байхад өдөр бүр хайрыгаа аз жаргалтай, хайраар бялхсан нэгэн байлгаж чадна.

Хамт орондоо ор

Аз жаргалтай гэр бүлийн хамгийн том нууц бол хамтдаа орондоо орох юм. Энэ нь хосууд хэн хэн нь зөвхөн өөрсдөдөө анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Утас оролдохгүй, ном уншихгүй, зүгээр л нэгнийгээ тэврээд тавтай унтах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!