Хүүхдүүдийн дурлан иддэг төмстэй эклер хийж сураарай

Өдөр бүр нэгэн хэвийн хоол хийхээс залхаж байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ амттай төмстэй эклер хийх жорыг танилцуулж байна. Хүүхдүүд их дуртай байдаг шүү.

Орц:

  • Ус – 100 мл
  • Төмс – 2 ширхэг
  • Масло – 50
  • Гурил – 100 гр
  • Сахар – 1 амны халбага
  • Давс – 1 амны халбага
  • Өндөг – 3 ширхэг

Бэлтгэх арга:

  • Төмсөө хальсалж, чанаад, бэлэн болмогц нь нухаарай.
  • Ус халааж, давс, масло, сахараа хийж, хэсэг байлгана. Усаа бага зэрэг бүлээсээд ирэхээр нь гурилаа хийж, зуурна. Үүн дээрээ нухсан төмсөө нэмж мөн л сайтар хутгаарай. Эцэст нь өндгөө хийгээд, ахин нэг зуураад бэлэн болгоно.
  • Бэлдэцээ жижиг хэсгүүдэд хувааж бэлтгээд, шарах шүүгээний тавцан дээрээ өрж тавиарай. 190-200 хэмд 20 минут жигнэнэ. Дараа нь 160 хэмд ахин 10 минут байлгаад, эклерээ гаргаарай.

Ингээд бэлэн болсон төмстэй эклерээ мөөг, төрөл бүрийн ногоогоор амталж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!