Ямар ч махаар хийж болох хялбархан зайдасны жор

Гэртээ бүхнийг хийж болно. Дэлгүүр гарах шаардлага ч үгүй болжээ. Та багахан хичээгээд үзэхэд л дэлгүүрт өндөр үнээр зарагддаг бүхнийг хямд төсөр аргаар нэмээд эрүүлээр хийж бэлтгэх боломжтой. Энэ удаад амттайхан зайдас хийж сурцгаах уу?

Орц:

  • Гахайн мах
  • Давс – 1 кг мах тутамд 20 гр давс
  • Халуун ногоо – амталгаагаар
  • Ус – 1 кг мах тутамд 80 гр ус

Махаа жижиглэж татна. Хичээнгүйлэн татаж бэлтгээрэй. Үүн дээрээ давс болон бусад амтлагчаа хийж базна. Хүйтэн усаа мөн тааруулж хийгээд ахин дахин сайтар базах хэрэгтэй.

Одоо хүнсний скочоо гаргаж дэвсэнэ. Үүн дээрээ базсан махаа дэвсэж бооно. Ямар ч хий оруулалгүй маш чанга боох хэрэгтэй бөгөөд скочоор нэлээн хэд давхарлаж улам бүр чангална.

Ингээд уутны хоёр талыг чанга боогоод, зурагт үзүүлсэнтэй ижил дунд хэсгийг ч мөн боож чангалах хэрэгтэй. Боож бэлтгэсэн зайдсаа хүйтэн устай саванд хийж, гал дээр тавьна. Зөөлөн гал дээр 1.5 цаг орчим чанах хэрэгтэй. Ус 80 хэмээс илүү хэтрэхгүй байх ёстойг санаарай.

Чанаад гаргаж авсан махаа шууд мөстэй усанд хийж биежүүлнэ. Ингээд л таны амттайхан зайдас бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!