УИХ-ын гишүүн Н.Учралын үргэлж дэргэд нь байж хөл дээр нь босгосон бүсгүй

УИХ-ын гишүүн Н.Учралын биеийн байдал тааруу, эмчлүүлж байгаа мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ талаар түүний гэр бүлийнхэн нь ямар нэг мэдээлэл өгөөгүй ч түүний гэргий алтан гартай эмч нарын ачаар өдрөөс өдөрт сайжирч байгаа гэж байсан юм.

Тэгвэл түүний эхнэр ханийгаа өвчтэй байхад нь өргөж тэтгэсээр эрүүл саруул болгоод эх орондоо аваад иржээ.

Түүний эхнэрийг Ч.Сэлэнгэ гэдэг бөгөөд хадам аавынхаа үүсгэн байгуулсан сургуульд захиралын албан тушаал хашдаг юм байна. Хосууд танилцаад арав гаруй жилийг өнгөрүүлсэн бөгөөд хүү, охинтой өнөр бүл болсон.

Тэрбээр эхнэртээ анхны харцаар дурласан гэдэг. Өвдөж зовоход ханийн чанар танигдана гэдэг. Хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!