Хөөрхөн боловч залхуу охидод зориулсан өдөр бүр үзэсгэлэнтэй харагдах овжин аргууд

Эмэгтэй хүн дунджаар өдөрт 1 цаг орчмыг нүүрээ арчлах, будахад зориулдаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ цагийг хэмнээд, гоо сайхан арчилгааг илүү хялбархан болгох аргууд гэж байх аж. Эдгээрийг сурч аваад гоо үзэсгэлэнгээ богино хугацаанд тордоорой.

Ургасан хумсыг янзлах арга

Хумс тань ургачихаад салон явахаас залхуу тань хүрээд эсвэл амжихгүй байвал саатай хумсны будгаар уг хэсгийг нь цэвэрхэн будаад уусгачих. Харин дараа завтай болсон үедээ салон орж, хумсаа янзлуулах хэрэгтэй шүү.

Товч тогтоох арга

Хувцасны тань товч унахад бэлэн болсон мэт санагдаж байвал товчоо өнгөгүй хумсны будгаар будаад шийдэж болно. Ямартай ч хэдэн цагтаа товч мултарч унахгүй. Яаралтай нөхцөлд энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Контурын хэрэглээг уртасгах

Палмасторан контур тань дуусаад гарахаа болиод эхэлсэн үү? Тийм бол үзүүрийг нь мулталж аваад нөгөө талаар нь эргүүлээд хийгээд үзээрэй. Яг л шинэ мэт гоё зурагдах болно.

Хувцас эвхэж цэгцлэх ухаалаг арга

Хувцсаа угаагаад эвхэж хийхдээ дээр дээр нь давхарлах биш, зурагт үзүүлсэнтэй ижил бүх хувцас харагдахаар шахаж байрлуулаарай. Ингэснээр та дараагийн удаа хувцсаа шүүгээнээс авахдаа бусад эвхсэн хувцсаа муухай болгож, хайсан хувцсаа хайж бүгдийг нь самрах шаардлагагүй болно.

Гэрэл сүүдэр тавих

Гэрэл сүүдэр тавих учрыг одоо болтол олоогүй эсвэл хэтэрхий их цаг аваад, нямбай байх хэрэгтэй болдог уу? Тийм бол яарч сандарсан үедээ ингээд л зураад уусгачихаж байгаарай.

Урт тэлээг зүүх

Тэлээ тань хэтэрхий уртдаад байвал, илүү гарсан хэсгийг унжуулахын оронд ингээд зангидаж болно. Илүү загварлаг дэгжин харагдана гэдэгт итгэлтэй байж болно.

Энгийн багсыг highlight тавьдаг багс болгох

Энгийн өтгөн багсыг авч хоёр талаас нь үсний хавчаараар шахаж өргөн хийгээд нимгэн болгоорой. Ингээд л та highlight тавих багстай болчихлоо.

Сүрчиг түрхэх арга

Сүрчигний үнэрийг удаан хадгалахын тулд бугуйндаа эхлээд вазелин түрхэж чийгшүүл. Дараа нь тус хэсэгтээ сүрчигээ цацаж шингээгээрэй. Ингэснээр анхилам үнэр удаан хугацаанд таниас салахгүй.

Үсээ хатаахдаа өөр зүйл хийх

Сэнсээ өөртөө тааруулаад байрлуулчих. Ингээд л сэнсээ хатаагаад, үсээ хатааж байхдаа өөр зүйлс хийж, тэр бүү хэл нүүрээ будаж ч болно. Цагийг ингэж л овжин ашиглаж сурах хэрэгтэй биш гэж үү?

Усны хэм тааруулах

Шүршүүрт орохдоо усны хэмийг тааруулах гэж нааш цааш эргүүлж багагүй цаг бас нерв бардаг уу? Тийм бол дараагийн удаа шүршүүрт орохдоо танд тааламжтай байх үеийн усны хэмийг арилдаггүй будаг ашиглаж ингэж тэмдэглээрэй. Шүршүүрт орох бүртээ карантаа тэмдэглэсэн хэсэгтээ аваачихад хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!