Махтай блинчик: Баярын ширээн дээр тавихад хамгийн түрүүнд дуусдаг хоол
Өглөө блинчик бэлтгэж төрөл бүрийн жимс, зөгийн балтай хольж хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл энэ удаад блинчикийг махтай хольж бэлтгэх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Сурч аваад дагаж хийгээд үзээрэй.
Орц:
- Татсан мах
- Блинчик
- Сонгино
- Давс, перец
Өөрийн идэх хэмжээгээр махаа тохируулж бэлтгэнэ. Татсан махаа хайруулын тавганд хийж хуурах бөгөөд махнаас шүүс ялгарч, түлэгдэхгүй. Нэг ёсондоо жигнэгдэнэ гэсэн үг.
20 минут ингэж зөөлөн гал дээр чанасны дараа тохирох хэмжээний сонгиныг үрэгчээр үрж, махан дээрээ нэмнэ. Давс, перецээ ч тохируулж хийж амтлаарай. Ингээд ахин 15 минут жигнээд гаргаж авна.
Блинчик өөрийн бэлтгэдэг жороор бэлтгэнэ. Ингэхдээ орцноос элсэн чихрийг хасаарай. Мэдээж бид махтай ороомог хийх тул элсэн чихэр нь харшилдана.
Шарж бэлтгэсэн нимгэн блинчикээ дэвсэж, дээр нь махаа тааруулж тавиад орооно. Бүх махаа ороож дуусаад, дээр дээр нь давхарлаж, хэсэг амраагаарай. Одоо харин таваглах үлдлээ.