Амьдралын өртөг хямд, аялж амьдрахад хамгийн тохиромжтой улсууд: Үүргэвчээ үүрээд явахад хангалттай

Үзэсгэлэнтэй сайхан байгальтай, үзэмж тансаг орчинтой, нэмээд амьдралын өртөг бага улс орнууд гэж байдаг. Яг л бүх тохироо нь бүрдсэн мэт. Тэнд амар амгалан ноёлж, аз жаргал цалгина. Өнөөдөр та бүхэндээ амьдралын өртөг багатай улс орнуудыг танилцуулж байна.

Индонези

Та 1 долларт багтааж хооллож болно гээд боддоо. Энд юмны үнэ маш хямдхан. Сардаа 150 доллараар хангалуун амьдарч чадна. Гэхдээ тус улсад ажилгүйдлийн түвшин өндөр тул интернэтээр ажиллаж, энд амьдрах л төгс сонголт болно.

Камбож

Хамгийн хямд зардлаар аялж болох улсуудын жагсаалтанд тус улс зайлшгүй багтдаг. Үүнээс гадна амьдрахад ч тун бага өртөгтэй. 5 долларт багтааж хамгийн амттай загаснууд худалдаж аваад, өдрөө даагаад хооллочихно. 1-2 долларын үнэтэй далайн амьтдын наймаа түгээмэл. Амар тайван арлын амьдрал таныг угтана. Орчин үеийн соёл иргэншлээс холдохыг хүссэн хүмүүст төгс тохирох газар.

Вьетнам

Вьетнамын зүүн өмнөд эрэг нь 11 мянган га ширэнгэн ойтой гэдгээрээ алдартай. Тус улсад ажил хийхгүйгээр ой модноос ургамал түүж, загас барьж идээд амьдардаг хүмүүс ч олон. Тийм хэмжээний өртөг багатай гэсэн үг. Бүх зүйлийг нь байгаль бэлдээд өгчихсөн учир юмны үнэ ч бага. 150-200 доллараар нэг сарыг хангалуун өнгөрүүлнэ.

Лаос

Лаос бол үзэсгэлэнт уулс, Буддын шашны сүм хийдүүд, найрсаг кафе, сэлүүрт завиараа алдартай Зүүн Өмнөд Азийн улс юм. Та энд өдөрт 9-20 доллараар амьдарч, үдийн цайны цагаар 1-5 доллараар хооллож, дугуйгаа 10 доллараар түрээслээд явж болно.

Тайланд

Энд бүхэл бүтэн байшин түрээслэхэд сард 160-320 доллар, нэг удаагийн хоолонд 1-3 доллар, мопед түрээслэхэд сард 63-80 доллар төлнө. Үзэж харах зүйлс ихтэй, аялал жуулчлал их хөгжсөн сонирхолтой улс.

Энэтхэг

Таж Махал, алдартай агуй, цайз, сүм хийд, хүн ам шигүү суурьшсан улс. Хоёр сараар байр түрээслэхэд 100-110 доллар болно. Амттай, порц ихтэй, тансаг хоолыг гэхэд л 1 долларт багтаагаад авч болно гээд боддоо.

Непал

Үүргэвчтэй аялагчид тус улсыг ихээр зорьж ирдэг. Энд хоолны зардлыг өдөрт 1 доллараар хязгаарлаж болно. Мэдээжийн хэрэг, хэрэв та ресторанд очвол хоол илүү үнэтэй байх болно, гэхдээ энд хамгийн үнэтэй хоол ихдээ 8 доллар байдаг бөгөөд нэг өрөө байр (Катманду) түрээслэх нь өдөрт 1-2 доллар байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ 0.2 доллар хүртэл үнэтэй.

Болгар

Швейцарьтай адил үзэсгэлэнтэй хэмээгддэг боловч амьдралын өртөг харьцангуй бага. Францтай адил үзэсгэлэнтэй боловч нэг шил шар айраг ердөө 0.80 долларын үнэтэй бөгөөд энд байрыг сард 200 доллараар түрээсэлж болно.

Никарагуа

Никарагуа бол мөнгө хэмнэх дуртай хүмүүсийн хувьд жинхэнэ диваажин юм. Энэ улсад хоолноос авахуулаад байр түрээслэх хүртэл бүх зүйл хямдхан байдаг. 995 долларт багтааж том байр түрээслэж, хоёр хүний хоол хүнсийг базааж, үзвэр үйлчилгээ үзэж, тэр ч байтугай долоо хоногт гурван удаа цэвэрлэгч гэртээ дуудахад хангалттай хүрэх хэмжээний мөнгө.

Гватемал

Соёлын арвин баялаг өвтэй энэ өнгөлөг улсыг амьдрахад хамгийн хямд орон гэж тооцдог. Тус улсад байшин түрээслэхэд маш хямд байдаг – сард нэг өрөө байр тутамд 200 доллар. Хоол хүнс бас нэлээд хямд 20-30 доллараар долоо хоногт хангалттай хооллочихно. Дээрээс нь Гватемал нь халуун орны жимс, сайхан кофегоор амьдралдаа өнгө оруулж болно.

Гондурас

Өнөөдөр Гондурас бол аялал жуулчлал хамгийн хурдацтай хөгжиж буй улс билээ. Учир нь энд бүх зүйлс хямд, үзвэр үйлчилгээ их, үзэсгэлэнтэй байгальтай, хөгжилтэй романтик орчинтой. Тус улсад бүх зүйл таны төсөөлж байгаагаас хямд учир үүргэвчээ үүрээд ирэхэд л болно.

Албани

Албани улсын өмнөд хэсэг нь нам гүм амьдрахад тохиромжтой газар юм. Ойролцоо нь жижиг хот, Бутринтийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Уур амьсгал нь Газар дундын тэнгис бөгөөд орон нутгийн гол бүтээгдэхүүн нь оливийн тос, мандарин. Хөрш Грек, Итали, тэр ч байтугай Хорватаас ялгаатай нь энд маш хямд байдаг: шар айраг нэг шил нь 90 цент, байр нь сард 100-120 доллар.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!