Дуучин Э.Чулуунчимэг олны танил болохоосоо өмнө ийм байжээ

Дуучин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг. Эрт биеэ даах ч хувь тавилангийн захиас даалгавар.

Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Хэтрүүлэн хэлэхэд зүү яаж сүвлэдэг, утас зүү чинь Google-д байдаг юм уу гэж асуухаар орчин цагт бид амьдарч байгаа. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг.

Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ. Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө.

Маш энгийн зүйлийг фэнүүд нь анзаардаг байх. Чулуунчимэг үсний засалтаа долоон жилийн өмнөхөөс өөрчлөөгүй. Нөгөө л хэвээрээ байх нь клипнүүдээс нь харагдах. Эмэгтэй хүн бүрт өөртөө огцом, адтай өөрчлөлт шинэчлэл хийх хүсэл нуугдаж байдаг. Долоон жилийн өмнөхөөс стиль имиж хэрхэн хувирч үсний засалт хэрхэн өөрчлөлтөнд орсныг бүгд мэднэ.

Орчин цагт байгаа байрнаасаа хэн, хэр хол үсэрч, хэрхэн хувьсалд хүрснийг бус ямар ч үед байгаагаараа байрандаа байж чаддаг хүнийг илүү нандинаар харах болжээ. Тэр утгаараа Намар бүсгүй олны хайрыг булаасаар байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!