Зөвхөн Японд байдаг эдгээр зүйлсийг дэлхийн бүх улс орнуудад тарааж өгөх хэрэгтэй

Япон бол үзэсгэлэнтэй байгаль, онцгой соёлтой өвөрмөц улс билээ. Дэлхийн хаана ч харагдаж үзэгдэж байгаагаа шинэлэг зүйлсийг санаачилж, бүтээдэг гэдгээрээ алдартай. Тэдний эдэлж хэрэглэдэг эдгээр зүйлсийг дэлхийн бүхий л орнуудад тараагаад ашиглаад эхэлвэл хүн бүхэн амьдралаасаа таашаал мэдэрч чадах байх. Тэгвэл тэр шидтэй зүйлс нь чухам юу болохыг олж мэдэцгээе.

Шатахуун түгээх станц

Японд түлшний хоолойнууд дээрээс өлгөөтэй байдаг. Энэ нь хоолой машинд хүрэхгүй байх асуудлаас сэргийлж буй хэлбэр юм.

Автомат машин

Япончууд өөрсдийн цаг хугацааг үнэлдэг. Тийм ч учраас дэлгүүр орж хүнтэй харилцаж, эсвэл хоолны газар идэх хоолоо захиалж суух хугацааг хэмнэхийг хүссэн байна. Тус хүслийг нь автомат машинаар биелүүлж өгчээ. Японд автомат машин маш түгээмэл бөгөөд эндээс бүх төрлийн уух идэх зүйлс, тэр бүү хэл оймс, цэцэг зэргийг ч авч болдог.

Ухаалаг зогсоол

Японд 127 сая хүн амьдардаг тул орон зай хэмнэх нь нэн тэргүүний зорилт юм. Жишээлбэл, супермаркетуудын хажууд ийм авсаархан давхар зогсоолуудыг суурилуулж өгсөн байдаг.

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан лаазтай ундаа

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж, ямар төрлийн ундаа уух гэж байгааг нь хэлж өгсөн товгор хээг ашигладаг байна. Үүнийг тэмтэрч үзээд, хүмүүс ямар ундаа уух гэж байгаагаа төвөггүйхэн мэдэж чадна.

Цүнх өлгөх оруулгатай сандал

Япон эмэгтэйчүүд үнэхээр азтай юмаа. Тэд энд тэнд гадуур явахдаа, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ цүнхээ хааш нь тавих вэ гэж санаа зовох шаардлагагүй. Учир нь тус улсад цүнх өлгөх хэсэгтээ тусгай сандлыг хаа саагүй ашигладаг.

Стресс тайлах “хүрз”

Япончууд шаргуу ажилладаг. Маш их ажиллаж, стресст орох нь элбэг. Тиймдээ ч стресс тайлах түлхүүрийн оосрыг хүн бүр авч явдаг.

Автомат хаалгатай такси

Япончууд бүх зүйлийг автоматаар хийдэг гэдгийн бас нэг нотолгоо. Японы ихэнх такси автомат хаалгатай байдаг бөгөөд үйлчлүүлэгчийг бууж суухад хаалга онгойно.

Унтаж амрахыг хүссэн хүмүүст зориулсан зочид буудал

Дээр дурдсанчлан тэд их ажиллаж, ядардаг. Тиймээс бага ч атугай нойр авч, эрүүл мэнддээ анхаарах нь бий. Харин яг энэ эрэлтээс үүсч, ийм төрлийн унтаж амрахад зориулсан сонирхолтой зочид буудлууд ихээр бий болсон байна. Тухтай унтахад зориулсан хаалт бүхий орнуудтай бөгөөд хүмүүс мөнгө төлж сайхан амраад гараад явна.

Хөгжимтэй зам

Японд хэд хэдэн газарт хөгжимтэй зам байдаг. Дээгүүр нь яваад өнгөрөхөд сонирхолтой аялгуу явж, холын замыг хөгжилтэй болгоно.

Мэдэгдлийн систем

Тусгай чанга яригчийг орон даяар суурилуулсан бөгөөд энэ нь газар хөдлөлт, цунами зэрэг аюултай нөхцөл байдлаас сэрэмжлүүлэх хэрэгсэл болдог. Цаг агаар тайван үед хөнгөн хөгжим эгшиглэж, хүүхдүүдийн хичээл эхлэх, тарах цагийг ч хэлж өгдөг байна.

Японд ажил дээрээ унтаж болно

Үдээс хойш ажлын эрч хүч буураад эхлэх үед ажилчид нь амарч, хэсэгхэн хугацаанд унтаж болно. Унтаад сэрсний дараа ажлын бүтээмж илүү нэмэгддэг гэж үздэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!