Мөнгийг өөртөө татаж, чинээлэг байх тавилантай төрсөн 5 зурхайн орд
Хүн бүрийн мөрөөдөл, эрхэм зорилго нь уул овоо мэт мөнгө хурааж хуримтлуулах биш ч гэлээ, бид мөнгөний төлөө ажилладаг. Үүнийг олж авснаар илүү сайхан, амар тайван амьдралын баталгааг олж авдаг шүү дээ. Тиймээс хэн ч мөнгөнөөс татгалзахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ баяжих магадлал өндөр, мөнгөнд умбаж амьдрах тавилантай зурхайн ордуудыг танилцуулж байна.
Энэхүү жагсаалтыг дэлхийн баячуудын судалгааг харгалзан үзэж, ямар ордонд мэндэлсэн хүмүүс илүү их мөнгөтэй болж, амжилттай явдаг зэргийг судалсны үндсэн дээр гаргажээ.
Хонины орд
Хонины ордныхон тууштай, хичээнгүй бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй зан чанартай. Хүссэн амьдрал, мөрөөдөлдөө хүрэхэд тэдний онцлох зан чанарууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Та яг л энэ давуу талаа ашиглаад, өөрийгөө сонсоод явахад нэг л өдөр зорилгодоо хүрч чадна.
Үхрийн орд
Үхрийн ордонд мэндэлсэн хүмүүс баян тансаг байдал, сүр жавхлант дуртай. Тэд урдаа том зорилго, мөрөөдөл тавьж, үүнийхээ төлөө үхэн хатан зүтгэдэг төрлийн хүмүүс. Тэдний цуцашгүй хүчин чармайлт үргэлж оргилд аваачиж өгдөг байна.
Жинлүүрийн орд
Жинлүүрүүд бол амьдралд логик байдлаар ханддаг практик хүмүүс юм. Тэд шаргуу хөдөлмөрлөж, олсон мөнгөнийхөө үнэ цэнийг мэддэг, ёс зүйтэй, сийрэг толгойтой. Мөнгө олох бүхий л аргыг сүвэгчилж, үүнийгээ үрэх бус өсгөх тал дээр чанга хатуу байр суурьтай тул баяжихад саад тотгор болох зүйлгүй.
Охины орд
Үргэлж шилдэг байхыг хүсдэг. Үүнийхээ төлөө ч өөрийгөө хөгжүүлж, цаг ямагт шат ахиж байдаг хүмүүс. Тэдний эдгээр зан чанар нь эд баялаг, нэр хүнд, амжилт руу хөтөлж байдаг.
Хилэнцийн орд
Хилэнцийн ордныхон бол түрэмгий, шийдэмгий хүмүүс. Өөртөө өндөр шалгуур тавьж, түүндээ хүрэхийн тулд бүхнийг хийнэ. Ажилсаг хилэнцийн ордныхон мөнгийг өөртөө соронз мэт л татдаг.