Хүмүүсийн өнөөг хүртэл итгэсээр ирсэн Хятадын талаарх буруу ойлголтууд

Дэлхий яаж өөрчлөгдөж, аль зүгийг чиглэн явж байх нь хамаагүй, Хятад улс зөвхөн өөрсдийн дүрэм журмыг дагаж, өөрсдийн замаар явдаг. Тэд яг л дэлхийгээс тусгаар өөр гараг дээр амьдарч буй мэт сонирхолтой байдлаар өдөр бүрийг өнгөрүүлдэг. Тиймээс энэ улсын талаар олон домог, тогтсон хэвшмэл ойлголтууд байх аж. Гэсэн хэдий ч ихэнх нь худал байх бөгөөд бодит байдал дээр хүмүүсийн ам дамжин яригдах цуурхал, ярианууд ор үндэсгүй гэнэ. Иймд өнөөдөр Хятадын талаарх буруу ойлголтуудыг залруулахаар доорх мэдээллийг бэлтгэлээ.

Хятадууд бүгд туранхай

Хятадууд хоолоо цаг цагаар идэж, өлсөхгүй байхыг хичээж амьдардаг. Тэдний хувьд хоол маш чухал. Өдрийн цайны цаг нь 2 цаг үргэлжлэх бөгөөд хоолоо яаралгүй тухтай идэж, дараа нь унтаж амрах боломжийг олгоно. Тиймдээ ч цайны цагаар та онгорхой үйлчилгээний газар олж чадахгүй л болов уу.

Хоолыг алгасалгүй идэж, үүнд чухал ач холбогдол өгдөг тул Хятад хүмүүс таргалахдаа хурдан. Кинон дээр гардаг шиг тэд бүгд туранхай биш. Сүүлийн жилүүдэд таргалалт хүчээ авч байгаа.

Цалин бага

Бусад улс орнуудын жишгээр Хятадад цалин бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад сарын цалин 1000 доллараас буудаггүй бол жижиг хотуудад сарын цалин 600-1000 долларын хооронд хэлбэлздэг аж. Тиймээс Хятадад цалин бага, хөдөлмөрийг доогуур үнэлдэг гэх зэрэг нь худал хоосон үг болж таарч байгаа юм.

Хятадын хүн ам хяналт дор амьдардаг

Хятадууд фэйсбүүк хэрэглэх хориотой, дэлхий нийтээс тусгаарлагдаж амьдардаг гэхчлэн буруу ойлголт их байдаг. Фэйсбүүкийг хориглодог нь үнэн боловч ард иргэд нь өөрсдийн хэрэглэдэг сошиал платформыг ашиглаж, мэдээ мэдээллээс хоцрохгүй амьдардаг.

Нутаг нутгийн хүмүүс ойлголцож чаддаггүй

1980-аад он хүртэл энэ нь үнэн гэх тодотголтой явсан. Нутаг нутгийн хүмүүс өөр өөр аялгаар ярьдаг тул ойлголцоход бэрх байсан цаг үе бий. Бээжин аялгад үндэслэн Хятад хэлийг бий болгож, засгийн газрын тусламжтайгаар улс орон даяар шинэчлэн заах болсон байна. 20-р зууны эцэс гэхэд Хятад хүн бүр нэг хэлээр ярьдаг болсон бөгөөд цаашид ойлголцож чадахгүй байх зэрэг асуудал гарахгүй болсон.

Хятадад эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүүд тооцдог

Энэ нь бүс нутгаас хамааралтай. Жижиг тосгон, аймагт хөвгүүдийг охидоос илүүтэй эд баялаг авчирч, аз жаргал дууддаг гэж үзэх нь бий. Тийм тохиолдолд хөвгүүд, эрчүүдийг илүүтэй тордож хайрлаж, охидыг гэрийн ажил хийх нэгэн гэж харна.

Харин томоохон хотуудад байдал өөр. Эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил албан тушаал хаших төдийгүй өөрсдийн хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бүсгүйчүүд маш олон. Энэ тоон үзүүлэлтээр Хятад улс нь бүх орныг ардаа орхидог.

 

Хятадууд бүгд ажилсаг

Хятад хүн гэхээр л ажилсаг, хөдөлмөрч гэх ойлголт бий. Тэднийг өдөр шөнөгүй ажиллаж, амьдрахын төлөө тэмцдэг мэтээр ойлгодог. Мэдээж дийлэнх хувь нь өөрийн чадах чинээгээр ажилладаг боловч тэдэн дунд ажилгүй хүмүүс ч бий. Мөн тэд ажил амралтыг тохируулах нь хэчнээн чухал болохыг тун сайн мэдэх учир мал морь мэт зүтгээд байдаггүй. Ажилсан бол өөртөө амралт өгөх нь зүйн хэрэг.

Төр хүн бүрийг ажиглаж байдаг тул тус улс байнга айдсын уур амьсгалтай байдаг

Хятадын Коммунист Нам олон нийтийн байгууллагуудыг хянадаг боловч иргэдийн хувийн амьдралаас хөндий. Хүмүүсийн хийх үйлдэл нь нийгэмд аюул заналхийлэхгүй л бол хүн бүр хүссэн бүхнээ хийхийг зөвшөөрдөг. Хотуудын гудамжинд аюулгүй байдлыг хангах гол үүрэг бүхий олон тооны камер байх бөгөөд үүний ачаар гэмт хэргийн гаралт харьцангуй бага, орон нутгийн цагдаа нар бараг ажил хийдэггүй болсон аж.

Тэд хуулбарлахаас өөрийг бүтээж чадахгүй

Хятадууд бүхний хуулбарладаг хэмээдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч энэ нь тэднийг үйлдвэрлэгч, зохион бүтээгч биш гэж хэлэх шалтгаан болохгүй. Тэд маш олон шинэ содон зүйлсийг бүтээж, олон улсад гаргаж, хүмүүсийн хэрэглээнд оруулж ирсэн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!