Бүтэн жилийн хугацаанд нүүрний илүүдэл үсээ аваагүй бүсгүйд гарсан өөрчлөлт

Элдина бол Копенгаген буюу Дани улсын нийслэлд амьдардаг залуу бүсгүй. Тэрээр манай энэ удаагийн нийтлэлд гарах болсон шалтгаан нь сонирхолтой туршилттай нь холбоотой. Угтаа тэрээр аяллын бичлэгүүд youtube хуудасны байршуулдаг нэг төрлийн влогчин боловч сүүлд хийсэн туршилт нь хүмүүсийг гайхшруулж орхисон юм.

Түүний хувьд үс ихтэй, нүүрний илүүдэл үс нь ч хурдан ургадаг аж. Тиймээс бүсгүй долоо хоног бүр хөмсгөө засч, сахлаа ваксдаж, нүүрний үсээ бүхэлд нь хуулж цэвэрлэдэг байна. Энэ нь түүнд утгагүй бас төвөгтэй санагдаж явсаар эцэстээ нүүрний үсээ огт авахгүй, цэвэрлэхгүй, гар хүрэхгүй байхаар шийдэж, туршилт явуулсан аж. Ингэхдээ тэрээр бүтэн жилийн турш нүүрний бүх үсээ ургуулж, өөрчлөлтийг харах байв.

“Эрэгтэй хүмүүс нүүрний үсээ авахгүй, сахлаа хусахгүй байсан ч зүгээр л байдаг. Тэдэнд хэн ч юу ч хэлэхгүй. Харин эмэгтэй хүмүүст өөр ханддаг. Хөмсгөө бага зэрэг засаагүй байхад л хөмсгөө засахгүй яасан юм ширэнгэн ой шиг л байна гэхчлэн үг хаях хүмүүс олон. Энэ бүхэн надад утгагүй санагдаж, би яагаад энэ хүмүүст зориулж, хүсээгүй зүйлээ хийж, энэ хүмүүсийн нүдэнд таатай харагдахын тулд долоо хоног бүр хамаг үсээ хусах ёстой юм гэх бодол төрсөн. Тэгээд л энэ туршилтыг хийж, олон хүмүүст хүргэхийг хүссэн юм”

“Зөвхөн нүүрний үс гэлтгүй биеийн үсийг хүртэл заавал авах ёстой гэх бодол хүмүүсийн  толгойд суучихсан. Маш олон бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж явдаг. Тогтмол вакс хийлгэж, биеийн илүүдэл үсээ хусч цэвэрлэх шаардлагатай болж ирдэг. Гэхдээ хэний бас юуны төлөө гэж? Үнэхээр өөртөө таатай мэдрэмж авахын тулд илүүдэл үсээ авдаг хүмүүс байж болох юм. Энэ бол тэдний асуудал. Харин үсээ авсангүй, хуссангүй гэж хэн нэгнийг шүүмжлэх нь тэр хүний эрхэнд халдаж байгаа хэрэг. Эцсийн эцэст бид бусдад нийцүүлж бус, өөртөө таашаалтай л амьдрах хэрэгтэй” хэмээжээ.

Ингээд бүсгүй ямартай ч жилийн хугацаанд биеийнхээ үсийг огт аваагүй, хусаагүй, хайчлаагүй. Энэ нь түүнд маш таатай мэдрэмж төрүүлж, их цаг бас мөнгийг хэмнэсэн гэнэ. Мөн тэрээр үүнийгээ сошиалаар хуваалцаж, бүсгүйчүүдийг өөрөөрөө байхыг, өөрийгөө хайрлаж байхыг уриалсан байна. Маш олон бүсгүйд урам зориг өгч, заавал нэг хэвэнд цутгасан мэт амьдрах хэрэггүй болохыг ойлгуулсан юм.

Ингээд түүний туршилтын хугацаа дууссан ч, тэр илүүдэл үсээ авах эсэхээ шийдээгүй байгаа аж. Тэр өөрөө л хүссэн цагт үсээ багасгаж засна, түүнээс бус хэн нэгэнд сайхан харагдаж, хэн нэгнийг тайвшруулах гэж, хэн нэгний хүслээ гээд үүнийг хийхгүй болохоо мэдэгдсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!