Марталгүйгээр орой бүр дэрэн дороо сармис хийж унтах 4 шалтгаан

Сармис хүний эрүүл мэндэд тустай гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь хорт хавдрын эсүүдтэй тэмцэх, биеийг хоргүйжүүлэх, биеийн өөх тосыг бууруулах гэх мэт гайхалтай супер хүчтэй. Харин үүнийг цор ганц идэж, хоолоо амталж хэрэглэхээс гадна дэрэн дороо хийж хонуулж болох аж. Энэхүү гайхамшигт ургамал бидний биед ямар ач тустай болохыг олж мэдсэний дараа та түүний хурц үнэрийг үл тоомсорлож, унтаж байхдаа ч салахгүй болох юм. Хамтдаа яагаад сармисыг дэрэн дороо хийж унтах хэрэгтэйг олж мэдэцгээе.

Хамрын битүүрлийг арилгана

 

Хамар тань битүүрээд хэцүү байна уу? Унтаж ч чадахгүй шөнөжин хөрвөөж байгаа бол, одооноос дэрэн дороо сармис хийж байгаарай. Сармис нь аллицин хэмээх хүчтэй антибиотик агуулдаг тул хамрын битүүг арилгаж, цэвэр агаараар амьсгалахад тусална.

Дархлааг сайжруулна

Сармис нь гайхалтай хүчтэй бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүх төрлийн бактериудыг устгах чадвартай. Мөн энэ нь дархлааг дэмжиж, бүх төрлийн халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах чадвартай болгож өгөх юм. Та өдөр бүр марталгүй дэрэн дороо сармис хийж унтаснаар, өглөө бүрийг эрч хүчтэй угтахаас гадна өвчин зовлонгоос хол байлгана.

Шавьж хорхойг үргээнэ

Зуны үдэш цонхоо онгорхой унтахаар шавьж хорхой орж ирээд, энд тэнд хазаж, унтуулахгүй зовоох нь бий. Харин үүнээс сэргийлэхийн тулд сармис ашиглаж болно. Сармисаа дэрэн дороо хийгээд унтахад шавьж хорхойнууд үргэж, таныг тайван унтуулна.

Сайн унтуулна

Сармис нь нойргүйдэлтэй тэмцэхэд тусалдаг В1 витаминаар баялаг. Мөн мелатонины шүүрлийг эрс нэмэгдүүлдэг В6 витамин ч их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь таны мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, тайвшруулж, тархийг амраана. Үүний ачаар та шөнө сэрж, хөрвөөж, нойргүйдэхгүй. Өглөөг маш сайхан амарсан байдалтайгаар угтах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!