Үс тань бууралтаад байвал будахын оронд энэ аргыг хэрэглээрэй!

Нас явж, хөгшрөхийн хэрээр үсэнд буурал сууж, өнгө төрхийн гундаадаг. Үүнээс гадна удмын буурал үстэй хүмүүс ч гэж байдаг. Харин ихэнх тохиолдолд хүмүүс энэхүү саарал, буурал үснээс болж, байнга будаж, үсээ гэмтээдэг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ахиж үсээ будах хэрэггүй. Оронд нь байгалийн аргыг хэрэглэж болох юм.

Байгалийн арга бэлтгэх жор:

  • 5 ширхэг төмсийг арилгаж, хальсыг нь усанд хийж чанаарай.
  • 5-6 минут буцалгана.
  • Дараа нь үүнийгээ хөргөж, шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалаарай.
  • Хэрвээ үнэр нь танд таалагдахгүй байвал бага зэрэг үнэртүүлэгч эфирийн тос нэмж болно.

Үсээ угааж бэлтгээрэй. Дараа нь бэлтгэсэн төмсний шүүсээр үсэндээ иллэг хийнэ. 5 минутын дараа шампунь ашиглаж, үсээ угаах бөгөөд бүлээн усаар зайлаарай. Долоо хоногт 3-4 удаа энэ аргыг хэрэглээрэй. Ингээд хэдхэн долоо хоног өнгөрөхөд танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!