Солонгос эмэгтэйчүүдийн шүтэн биширдэг 3 секундийн дүрэм гэж юу вэ? Энэ нь таны арьсыг хэрхэн өөрчилж чадах вэ?

Солонгос бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр бол тэдний арьс. Өө сэвгүй, цэвэрхэн цагаан арьстай бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог. Тиймдээ ч Солонгосчууд хүйс харгалзахгүй арьсандаа анхаарал хандуулдаг бөгөөд 10 алхмаар арьсаа цэвэрлэж, арчилдаг байна. Тэгвэл тэр дундаа хамгийн үр нөлөөтэй хэмээгддэг 3 секундын арьс арчилгааны аргыг өнөөдөр та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Нүүрээ угаасны дараа арчилгүйгээр шууд 3 секундын дотор чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхэнэ. Үүнийг 3 секундын арга гэж нэрлэдэг байна. Тэгвэл энэ нь арьсанд чухам ямар нөлөө үзүүлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлнэ

Нүүрээ угаасны дараа шууд чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхэснээр, энэ нь арьсанд илүүтэй сайн шингэж, үйлчилгээг нэмэгдүүлдэг байна. Арьс хуурай үед арьсны гаднах давхарга нь бамбай болж, нэвтрэхийг оролдож буй бүтээгдэхүүнийг эсэргүүцэж, хориглодог. Харин арьс чийглэг үед арьс арчилгааны бүтээгдэхүүний идэвхтэй найрлагыг шингээж авах чадвар нь илүү нэмэгддэг байна.

Арьсыг цайруулна

Энэ дүрмийг дагаж мөрдсөнөөр арьс илүү гэрэлтсэн, толигор болдог. Нүүрээ угаасны дараа арчих эсвэл аясаар нь хатаахад арьс хуурайших мэдрэмж төрдөг. Энэ үед чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхсэн ч олигтой чийгийг арьс хүлээж авдаггүй. Харин арьсан дээр усны дусал бөнжигнөж байх үед тос, лосьоноо түрхэснээр арьс гүн чийг авч, гэрэлтэж, цайрах юм.

Залуухан харагдуулна

Арьсны залуу харагдах нууц бол ердөө л чийгшилтэй холбоотой. Арьс хэр сайн чийгшүүлж байгаагаас хамаарч үрчлээс хэзээ үүсэх, хэзээнээс тодрох нь тодорхой болдог гэж ойлгож болно. Тиймээс арьсандаа тохирсон арчилгааг хийж, сайн чийгшүүлж байхад л үрчлээс, хөгшрөлтөөс айх шаардлагагүй болох юм. Харин энэхүү 3 секундын арга нь арьсыг чийгшүүлэх үндсэн үүрэгтэй билээ.

Арьсыг эрүүл болгоно

Хэрэв та нүүрээ угаасныхаа дараа шууд чийгшүүлэгчээ түрхэж байвал арьсны тэнцвэрийг хадгалахад тусална. Таны арьс хэт хуурайших үед тослогийн булчирхай нь хуурайшлыг саармагжуулахын тулд илүү их өөх тос ялгаруулж эхэлдэг бөгөөд ингэснээр эцэст нь батга гарах шалтгаан болдог. Харин та сайн чийгшлийг өгсөөр байвал хуурайшилт, батгашилтаас салж чадна.

Арьсыг тайвшруулна

Мэдрэмтгий арьс амархан цочроодог тул онцгой анхаарал шаарддаг. Арьсаа хатахаас өмнө тосоо түрхэх нь хуурайшилт болон загатнахаас сэргийлнэ. Эмнэлгийн мэргэжилтнүүд арьсыг цочроохгүйн тулд нүүрээ өдөрт хоёроос илүүгүй удаа угааж байхыг зөвлөж байна.

Арьс арчилгааг илүү хурдан болгоно

Нүүрээ угаалаа шууд лосьон, тосоо түрхэнэ. Арьс хатахыг хүлээх шаардлагагүй. Та цагаа ч хэмнэж болно гэсэн үг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!