Гэнэтийн зочдод хийж өгч болох амархан бас амттай хоолны жор: Дэлгүүр орж ганц байцаа, хагас кг тахианы цээж мах авахад хангалттай

Заримдаа юу ч бэлдэж амжаагүй байхад гэрт зочид ирэх болчихдог. Энэ тохиолдолд хийж болох хамгийн амархан, цаг бага ордог төдийгүй амттай хоолны жорыг та бүхэндээ хуваалцаж байна.

Орц:

  • Тахианы цээж мах – 500 гр
  • Бүлээн тараг – 300 мл
  • Базилик
  • Давс, перец
  • Сармис
  • Байцаа – 700 гр
  • Бяслаг – 50 гр

Тахианы цээж махаа зурагт үзүүлсэнтэй ижил гүн зүсэлт хийж амтлахад бэлтгэнэ.

Таргандаа давс, перец, нунтагласан сармис, базилик болон бусад амтлагчийг өөрийн мэдрэмжээр тааруулж хийнэ. Үүндээ махаа хийж, 20 минут байлгана.

Байцаагаа жижиглэн татаж бэлтгэнэ. Тарганд дүрж орхисон махаа шарах шүүгээний тавганд хийх бөгөөд ингэхдээ таргийг ч мөн хамт хийгээрэй. Үүн дээрээ байцаагаа тарааж, тойруулан тавиарай.

Бяслагаа үрж, өндөгтэй хольж хутгана.  Ингээд хоолоо 150 хэмд 30 минут жигнэж болгох бөгөөд гаргаж ирээд бэлтгэсэн бяслагаа махан дээрээ тавьж түрхэнэ. Буцаагаад шарах шүүгээнд хийж, 15 минут жигнээд гаргаарай.

Ингээд хоолоо таваглаад төрөл бүрийн ногооны салат, хуурсан мөөг, чанасан төмс, улаан лооль зэрэгтэй хамт идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!