“Ододтой бүжиглэе” шоуны шүүгчид болон үзэгчдийг байлдан дагуулсан үзүүлбэр

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, хоёр дахь дугаараа үзэгчдэд өргөн барилаа. Сонирхолтой оролцогч, шүүгчдээс бүрдсэн энэ нэвтрүүлгийн нээлтийн бүжгийг нэвтрүүлгийн шүүгчид мэргэжлийн бүжигчидтэй хамтран үзүүлж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн хамгийн онцлох үзүүлбэрийн эзэд бол яахын аргагүй Б.Баттөр буюу “Ангууч” болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар байлаа. Тэд хамтдаа ПАСОДОБЛЬ бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ.

Б.Баттөр буюу “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.

Тэрээр анх эгчдээ ододтой бүжиглэе шоунд дорж байгаа гэж хэлтэл: Пөөх тийм үү? Ямар гоё юм бэ. Эгчийнх нь дуртай шоу. Миний дүү ямар одтой бүжиглэх юм гэж асуусан тухай хэлж байсан юм.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор 6 жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй “Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.

Хөдөлгөөн ба хөгжмийн төгс хослолыг үзэгч та ням гараг бүрийн 19:30 минутаас #ОдодтойБүжиглэе​ шоунаас зөвхөн #MongolTV​ болон #ORI​ -оос хүлээн авч үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!