Будаатай бөөрөнхий мах хийх хамгийн амттай жор

Оройн хоолондоо юу хийхээ шийдэж амжсан уу? Хэдэн хоолон дундаа гацчихаад ямар хоол хийхээ мэдэхгүй гайхаж суугаа бол, танд амттай хоолны жорыг хүргэж байна.

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Өндөг – 1 ширхэг
  • Агшаасан будаа – 200 гр
  • Улаан лоолийн соус – 1 стакан
  • Давс болон бусад амтлагч

Сонгиноо жижиглэж хэрчээд, луувангаа үрнэ. Эдгээр ногоогоо бага зэрэг хуурч авна.

Татсан махан дээрээ өндөг, будаа, давс, перец зэргээ хийж базаарай. Базсан махан дээрээ хуурсан ногоогоо нэмж ахин хольж бэлтгэнэ. Ингээд махаа бага багаар авч, бөөрөнхийлнө.

Бөөрөнхийлсөн махаа гуриланд нэг өнхрүүлж, тосонд хийж шараад гаргаж аваарай. Гурил, ус, улаан лоолийн соус зэргийг хольж соус бэлтгэх бөгөөд үүнийгээ шарах шүүгээний саванд хийж, дээр нь бөөрөнхий махаа нэмэх юм.

Ингээд шарах шүүгээгээ 180 хэмд тохируулж, хоолоо 20 минут чанаад гаргаж авна.

Ингээд соусанд чанасан бөөрөнхий махаа паста, будаа зэрэгтэй хольж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!